Thursday, December 10, 2009

Сайн залуу, муу залуу хоёрыг яаж ялгах вэ?

Амьдралын туршлага сууж амжаагүй өсвөр насны охид хайр сэтгэлд хөвл алдан, хөнгөдөж гэнэдэх нь байдаг. Иймд охид, бүсгүйчүүд зөвхөн “хайртай” гэдэг үгэнд хууртагдалгүй тэр чамд хэрхэн ханддаг, түүнд итгэж найдаж болох эсэх, үг үйлдэл бүрийг анзаарч байвал гэмгүй шүү.

Мөнгөө хааш нь ч хамаагүй чихдэг бол…

Та мөнгөө хаанаа хадгалдаг вэ? Таныг мөнгөтэй хэрхэн харьцдагаар чинь хэн болохыг чинь дүгнэж болдог байна. Ер нь мөнгийг хайр гамтай хэрэглэх нь хувь хүний бас нэг соёлч байдлыг илэрхийлэх болов уу.

Нүүрний будгийг удаан байлгах арга

Халуун бүгчим орчинд удаан байхад нүүрний будаг /ялангуяа нүд, зовхиний харандаа, тень/ бүдэгрэх урсах нь бий. Иймд үдэшлэг цэнгүүнд очихийн өмнө доорх зөвлөмж таньд тустай.
- Косметик будаг хэрэглэхийн өмнө нүүрэндээ 5 мин орчим чангаруулах үйлчилгээтэй маск /жишээ нь: хүн орхоодой эсвэл коллагентай/ тавь
- Косметик будалтыг удаан байлгахын тулд саванд хийсэн эрдэстэй усаар шүрших
- Крем пудр тавьсаны дараа сальфетка эсвэл нусны алчуур авч 20 см-н зайнаас шүрших. Дараа нь алчуураа нүүрэндээ хөнгөн тавьна.

Аз жаргал яг гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал...

Бэлгээ ямар өнгийн туузаар гоёх вэ?

Өнгөлөг байх тусам гоё харагддаг. Бэлгийг гоёмсог туузаар боох нь тухайн зүйлийг улам үнэ цэнэтэй, баяр ёслолын шинжтэй, утга төгөлдөр харагдуулдаг байна. Мөн бэлэг өгч буй хүнээ хүндэтгэж буйн хамгийн том илрэл байдаг ажээ. Бэлгийг боохдоо тууз, цаасыг зөв сонгох хэрэгтэй.

Танд хэрэгтэй зөвлөгөө

Та зочноор уригдвал...
- Та айлд зочлон очихдоо сэтгэлийнхээ таагүй байдлыг “гэртээ үлдээх” хэрэгтэй.
- Тогтоосон цагаас хэт эрт биш, бас хожимдолгүй очих ёстой.
- Урьдчилан ярилцаж тохироогүй бол найз нөхөд, танилууд, хүүхдээ дагуулж очих тохирожгүй.
- Гэрийн тэжээвэр амьтныг дагуулан айлд зочилдоггүй.
- Эелдэг боловсон зочин бол гэр орон дахь харьцаа, гэрийн эздийн биеэ авч яваа тааламжгүй байдлыг “анзаарахгүй”, хосуудын маргаанд “шүүгч хийхгүй” байх ёстой.

Нэг цагийн үнэ цэнэ

Өнгөрч байгаа нэг цаг бүр биднийг орхиод явчихдаг, эргэж ирдэггүй гэдгийг хүн бүр мэддэг. Харин түүнийг ашиглаж болох тухай тэр бүр олон хүн боддоггүй нь харамсалтай. Шинэ өглөө бүр шинэ зүйлийг авчирдаг. Харин түүнийг олж харж, амжуулж, ашиглахгүй юм бол бид хэвээрээ үлдэж, харин эрт босч, орой унтсан нэг нь хөгждөг.

Ангарагаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын ихээхэн том ялгааны нэг нь сэтгэлийн дарамттай байх үеийн хандлага өөр өөр байдаг. Эрэгтэй хүн сэтгэл зовоож буй асуудалдаа илүү төвлөрч зожиг, ганцаараа болдог байхад эмэгтэй хүн улам гутранги болж бодолд автаж сэтгэлийн хөдөлгөөн нь илүү давамгайлдаг. Ийм үед эрэгтэй хүн дарамттай болгоод байгаа асуудлаа шийдсэнээр сэтгэлээ засаж чаддаг байхад эмэгтэй хүн сэтгэлээ онгойтол сайхан ярьснаар дарамтнаас ангижирч гардаг. Энэхүү ялгааг ойлгож ухаарахгүйгээс болж огт хэрэггүй зөрөлдөөн маргааныг үүсгэдэг. Доорхи жишээг авч үзье.

Бэлэг гардуулахдаа юуг анхаарах вэ?

Бэлгийг зүгээр нэг өгөх биш, хүндэтгэлтэйгээр гардуулах нь бас л нэгэн соёлын илрэл юм. Бэлэг тань хичнээн үнэтэй нандин байх тусам сав баглаа боодол нь ч мөн л хүний анхаарал татаж, нүд баясгасан байвал зүгээр. Авчирсан бэлгээ ичингүйрхэн сэмхэн үлдээх биш, эсвэл бэлгээ өгөх гэж бүхэл бүтэн түүх домог ярин өөрийгөө болон авчирсан зүйлээ рекламдах шаардлагагүй.

Хольж идэж болдоггүй 12 төрлийн хүнсний зүйл

1. Шарсан үхрийн мах болон төмсийг холиж идэхгүй байх: Шарсан үхрийн мах болон төмсийг холиж идвэл ходоод гэдсэний чадавхыг муугаар нөлөөлдөг.
2. Сонгиныг дүфүтэй холиж идэхгүй байх: Дүфүнд хадгалагдаж байгаа кальц болон сонгинын дотрох өвсний хүчил нийлээд өвсний хүчлийн кальц болж ходоодны шингээлтийг харшилдаг.

Таны оюуны чадавхын аль тал нь илүү вэ?

”Боловсрол нь нэг үндэстний хувьд талхны дараа орох хамгийн чухал хэрэгцээ юм.” /Жорж Гордон/
Оюуны чадавх сайтай гэдэг нь зөвхөн математик болон хэл сурахдаа сайн хүмүүс биш бөгөөд дуу хөгжим, спорт, бүжиг, харилцаа, байгаль, зураг зурахдаа авьяаслаг хүмүүс ч мөн оюуны чадавх сайтай гэдэг нь нэгэнт батлагджээ.

Батганаас яаж салах вэ?

Гарын дорхи материалаар батганаасаа салж болохнээ. Үүнд өргөст хэмхийг ногоо үрэгчээр үрж хоолны халбагаар гурвыг буцалсан усанд хийж 2-3 цаг байлгана. Дараа нь өргөст хэмхээ марлиар шүүж аваад зөгийн бал цайны халбагаар нэг хийж уустал нь сайтар хутгана. Нүүрээ цэвэрлэсний дараа уусмалаасаа хөвөнд шингээж нүүрээ арчина. Хэрвээ батга үрэвссэн бол дараах аргыг хэрэглэнэ.

Таалагдсан дүрсээ сонгож өөрийгөө сонжоорой

Дөрвөлжин. Хөдөлмөрч, зүтгэлтэй, эхэлсэн ажлаа заавал дуусгадаг. Тэд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд туйлбартай тэмүүлдэг хүмүүс. Тэвчээртэй, эрэмбэ дараатай ажиллах чадвартай улс. Тэд амьдралаа төлөвлөгөө ёсоор төсөөлнө., гэнэтийн явдлыг таашаахгүй, жигд хэмнэл алдагдахад дургүй.

Гурвалжин. Удирдах чадварыг эзэмшсэн хүмүүс. Эрч хүчтэй, дайчин, цогтой. Тодорхой зорилго тавьж түүндээ хүрнэ. Нэр төрд дуртай, аливааг бодитой үнэлэн, удирдах чиглүүлэх дуртай.

Хоолны дуршлыг бууруулах 13 арга

Хэрвээ та илүүдэл жингээсээ салах хүсэл байгаа бол тэвчээрийн шалгуурыг давах хэрэгтэй. Энэ нь хоолны дуршлаа бууруулах арга юм.


Баяжих ухаан буюу дуслыг хураавал далай

Харь газар очиж ажилласан монголчууд маань мөнгө болон цаг хугацааны үнэ цэнийг ихээхэн мэдэрч, ашиглаж сурдаг гэнэ. Эх орондоо байхдаа энэ бүхнийг яагаад сурдаггүй юм бол.
Бүх эцэг эхчүүд үр хүүхдийнхээ ирээдүйг сайн сайхан байлгах гэж чадлынхаа хэрээр зүтгэдэг. Харин хүүхэд тань хэчнээн ухаантай, боловсролтой байлаа ч гэсэн амьдрал дээр “санхүүгийн шалгалтандаа” унавал сайн сайхан амьдралыг зөвхөн мөрөөдөх болно.