Thursday, December 10, 2009

Сайн залуу, муу залуу хоёрыг яаж ялгах вэ?

Амьдралын туршлага сууж амжаагүй өсвөр насны охид хайр сэтгэлд хөвл алдан, хөнгөдөж гэнэдэх нь байдаг. Иймд охид, бүсгүйчүүд зөвхөн “хайртай” гэдэг үгэнд хууртагдалгүй тэр чамд хэрхэн ханддаг, түүнд итгэж найдаж болох эсэх, үг үйлдэл бүрийг анзаарч байвал гэмгүй шүү.

Мөнгөө хааш нь ч хамаагүй чихдэг бол…

Та мөнгөө хаанаа хадгалдаг вэ? Таныг мөнгөтэй хэрхэн харьцдагаар чинь хэн болохыг чинь дүгнэж болдог байна. Ер нь мөнгийг хайр гамтай хэрэглэх нь хувь хүний бас нэг соёлч байдлыг илэрхийлэх болов уу.

Нүүрний будгийг удаан байлгах арга

Халуун бүгчим орчинд удаан байхад нүүрний будаг /ялангуяа нүд, зовхиний харандаа, тень/ бүдэгрэх урсах нь бий. Иймд үдэшлэг цэнгүүнд очихийн өмнө доорх зөвлөмж таньд тустай.
- Косметик будаг хэрэглэхийн өмнө нүүрэндээ 5 мин орчим чангаруулах үйлчилгээтэй маск /жишээ нь: хүн орхоодой эсвэл коллагентай/ тавь
- Косметик будалтыг удаан байлгахын тулд саванд хийсэн эрдэстэй усаар шүрших
- Крем пудр тавьсаны дараа сальфетка эсвэл нусны алчуур авч 20 см-н зайнаас шүрших. Дараа нь алчуураа нүүрэндээ хөнгөн тавьна.

Аз жаргал яг гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал...

Бэлгээ ямар өнгийн туузаар гоёх вэ?

Өнгөлөг байх тусам гоё харагддаг. Бэлгийг гоёмсог туузаар боох нь тухайн зүйлийг улам үнэ цэнэтэй, баяр ёслолын шинжтэй, утга төгөлдөр харагдуулдаг байна. Мөн бэлэг өгч буй хүнээ хүндэтгэж буйн хамгийн том илрэл байдаг ажээ. Бэлгийг боохдоо тууз, цаасыг зөв сонгох хэрэгтэй.

Танд хэрэгтэй зөвлөгөө

Та зочноор уригдвал...
- Та айлд зочлон очихдоо сэтгэлийнхээ таагүй байдлыг “гэртээ үлдээх” хэрэгтэй.
- Тогтоосон цагаас хэт эрт биш, бас хожимдолгүй очих ёстой.
- Урьдчилан ярилцаж тохироогүй бол найз нөхөд, танилууд, хүүхдээ дагуулж очих тохирожгүй.
- Гэрийн тэжээвэр амьтныг дагуулан айлд зочилдоггүй.
- Эелдэг боловсон зочин бол гэр орон дахь харьцаа, гэрийн эздийн биеэ авч яваа тааламжгүй байдлыг “анзаарахгүй”, хосуудын маргаанд “шүүгч хийхгүй” байх ёстой.

Нэг цагийн үнэ цэнэ

Өнгөрч байгаа нэг цаг бүр биднийг орхиод явчихдаг, эргэж ирдэггүй гэдгийг хүн бүр мэддэг. Харин түүнийг ашиглаж болох тухай тэр бүр олон хүн боддоггүй нь харамсалтай. Шинэ өглөө бүр шинэ зүйлийг авчирдаг. Харин түүнийг олж харж, амжуулж, ашиглахгүй юм бол бид хэвээрээ үлдэж, харин эрт босч, орой унтсан нэг нь хөгждөг.

Ангарагаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын ихээхэн том ялгааны нэг нь сэтгэлийн дарамттай байх үеийн хандлага өөр өөр байдаг. Эрэгтэй хүн сэтгэл зовоож буй асуудалдаа илүү төвлөрч зожиг, ганцаараа болдог байхад эмэгтэй хүн улам гутранги болж бодолд автаж сэтгэлийн хөдөлгөөн нь илүү давамгайлдаг. Ийм үед эрэгтэй хүн дарамттай болгоод байгаа асуудлаа шийдсэнээр сэтгэлээ засаж чаддаг байхад эмэгтэй хүн сэтгэлээ онгойтол сайхан ярьснаар дарамтнаас ангижирч гардаг. Энэхүү ялгааг ойлгож ухаарахгүйгээс болж огт хэрэггүй зөрөлдөөн маргааныг үүсгэдэг. Доорхи жишээг авч үзье.

Бэлэг гардуулахдаа юуг анхаарах вэ?

Бэлгийг зүгээр нэг өгөх биш, хүндэтгэлтэйгээр гардуулах нь бас л нэгэн соёлын илрэл юм. Бэлэг тань хичнээн үнэтэй нандин байх тусам сав баглаа боодол нь ч мөн л хүний анхаарал татаж, нүд баясгасан байвал зүгээр. Авчирсан бэлгээ ичингүйрхэн сэмхэн үлдээх биш, эсвэл бэлгээ өгөх гэж бүхэл бүтэн түүх домог ярин өөрийгөө болон авчирсан зүйлээ рекламдах шаардлагагүй.

Хольж идэж болдоггүй 12 төрлийн хүнсний зүйл

1. Шарсан үхрийн мах болон төмсийг холиж идэхгүй байх: Шарсан үхрийн мах болон төмсийг холиж идвэл ходоод гэдсэний чадавхыг муугаар нөлөөлдөг.
2. Сонгиныг дүфүтэй холиж идэхгүй байх: Дүфүнд хадгалагдаж байгаа кальц болон сонгинын дотрох өвсний хүчил нийлээд өвсний хүчлийн кальц болж ходоодны шингээлтийг харшилдаг.

Таны оюуны чадавхын аль тал нь илүү вэ?

”Боловсрол нь нэг үндэстний хувьд талхны дараа орох хамгийн чухал хэрэгцээ юм.” /Жорж Гордон/
Оюуны чадавх сайтай гэдэг нь зөвхөн математик болон хэл сурахдаа сайн хүмүүс биш бөгөөд дуу хөгжим, спорт, бүжиг, харилцаа, байгаль, зураг зурахдаа авьяаслаг хүмүүс ч мөн оюуны чадавх сайтай гэдэг нь нэгэнт батлагджээ.

Батганаас яаж салах вэ?

Гарын дорхи материалаар батганаасаа салж болохнээ. Үүнд өргөст хэмхийг ногоо үрэгчээр үрж хоолны халбагаар гурвыг буцалсан усанд хийж 2-3 цаг байлгана. Дараа нь өргөст хэмхээ марлиар шүүж аваад зөгийн бал цайны халбагаар нэг хийж уустал нь сайтар хутгана. Нүүрээ цэвэрлэсний дараа уусмалаасаа хөвөнд шингээж нүүрээ арчина. Хэрвээ батга үрэвссэн бол дараах аргыг хэрэглэнэ.

Таалагдсан дүрсээ сонгож өөрийгөө сонжоорой

Дөрвөлжин. Хөдөлмөрч, зүтгэлтэй, эхэлсэн ажлаа заавал дуусгадаг. Тэд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд туйлбартай тэмүүлдэг хүмүүс. Тэвчээртэй, эрэмбэ дараатай ажиллах чадвартай улс. Тэд амьдралаа төлөвлөгөө ёсоор төсөөлнө., гэнэтийн явдлыг таашаахгүй, жигд хэмнэл алдагдахад дургүй.

Гурвалжин. Удирдах чадварыг эзэмшсэн хүмүүс. Эрч хүчтэй, дайчин, цогтой. Тодорхой зорилго тавьж түүндээ хүрнэ. Нэр төрд дуртай, аливааг бодитой үнэлэн, удирдах чиглүүлэх дуртай.

Хоолны дуршлыг бууруулах 13 арга

Хэрвээ та илүүдэл жингээсээ салах хүсэл байгаа бол тэвчээрийн шалгуурыг давах хэрэгтэй. Энэ нь хоолны дуршлаа бууруулах арга юм.


Баяжих ухаан буюу дуслыг хураавал далай

Харь газар очиж ажилласан монголчууд маань мөнгө болон цаг хугацааны үнэ цэнийг ихээхэн мэдэрч, ашиглаж сурдаг гэнэ. Эх орондоо байхдаа энэ бүхнийг яагаад сурдаггүй юм бол.
Бүх эцэг эхчүүд үр хүүхдийнхээ ирээдүйг сайн сайхан байлгах гэж чадлынхаа хэрээр зүтгэдэг. Харин хүүхэд тань хэчнээн ухаантай, боловсролтой байлаа ч гэсэн амьдрал дээр “санхүүгийн шалгалтандаа” унавал сайн сайхан амьдралыг зөвхөн мөрөөдөх болно.

Цэцэг биднийг хэнээс ч илүү мэдэрдэг

Анхилам үнэртэй, гоёмсог цэцгүүд хүний нүдийг баясгадаг төдийгүй, үнэр нь биед нэвтэрч, сэтгэлд тааламжтай нөлөө үзүүлдэг.
Цэцэгс бие организмын маань хэрэгцээг биднээс ч илүү мэдэрдэг байна.

Хэрвээ эрэгтэй хүн ерөөсөө сахалаа хусахгүй амьдарвал 838,2 см ургана

Бид гадаад ертөнцийг танин мэдэх гэж улайрах хэрнээ өөрсдийнхөө бие дотор юу байгааг огт сонирхдоггүй. Тэгвэл энэ удаа та бүхэндээ нэгэн сонирхолтой баримтыг дэлгэж байна.

1. Хүн анх төрөхдөө нийт 300 ширхэг ястай төрдөг боловч насанд хүрэхээрээ дөнгөж 206 ширхэг ястай болдог байна. Үүнд гайхах юм юу ч байхгүй хүүхэд байхад мөгөөрс байсан эдүүд ирээдүйд яс болон хувирч байдаг.

Цэцгийн хэл

Цэцгэнд дургүй хүн гэж энэ хорвоод үгүй. Ихэнх хүмүүс баглаа цэцгэнд ямар их нууц агуулагддагийг төсөөлөх ч үгүй байгаа. Тиймээс баглаа цэцгийг сонгохдоо маш болгоомжтой хандаарай. XVIII зууны эхээр Шведийн хаан II Карл Перст байхдаа Ази тивээс үүссэн “цэцгийн хэл”-ийг сайтар судласны дүнд Европдоо ирээд дэлгэрүүлжээ.
Тэрбээр “цэцгийн хэл”-ний толь бичгийг энэ зуундаа багтаан олноор хэвлүүлэн гаргасан. Уг толь бичигт цэцэг юу өгүүлдэг, мөн баглаа цэцгийн хослол нь ямар утгыг илэрхийлдэг болохыг дурджээ.

Хаалга руу нуруугаа харуулж битгий суу

Фэн-шүйг бий болгох нь таны амьдралд ашиг тустай гэдгийг бүү мартаарай. Хэрэв та өөрийнхөө фен-шүйг бий болгоё гэвэл доорх зөвлөмжийг анхаарна уу.

72 цагт 36 кино үзжээ

Сингапурын кино сонирхогч гурван залуу дэлхийн дээд амжилт тогтоосноо зарлажээ. Тэд 72 цагийн турш ямар ч завсаргүй 36 кино үзсэн байна. Кино болон кино үзэх танхимаар Сингапурын томоохон худалдааны төв спонсорложээ.

Задлуулахаар барах уу. Бүр 2ш дөрвөн мянгатаар задлуулчихлаа

Хоёр эр хуурамч найман мянгатын дэвсгэрт хийв.
Нэг нь: .
- Би яваад задлуулчихаад ирье.

Төдөлгүй ирэв.
- За яав задлуулав уу?
- Задлуулахаар барах уу. Бүр 2ш дөрвөн мянгатаар задлуулчихлаа хө.

Урсгал сөрж сэл

Аугаа хумуус зорилгодоо хурэхийн тулд шаардлагатай зэж узвэл боломжгуй замаар ч замнадаг. /Эдмуид Бурке/
"Жэрри Магуар" гэдэг кинон дээр Жэрри Магуар өөрийн гол харилцагчдыг алдаж уналтад орж байхдаа хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг Доротти Боудо гэдэг ажилтандаа үлдэхийг санал болгоход Доротти "Би ажил төрөл хөлс мөнгөндөө санаа зовж байгаа ч түүнээс илүү надад зоригжуулалт, урамшуулалт хэрэгтэй байна." гэж хариулдаг юм.

Инээмсэглэх хэрэгтэй юу?

Аз жаргал гэж юу юм бэ, мөнхөд үргэлжлэх нэгэн оршихуй юмуу эсвэл хаа нэгтээ биднийг хүлээх ховорхон тохиол юмуу. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүд л гэж байдаг юм гэсэн суутны үг бий. Тэгвэл тэр аз жаргал гээч зүйлийг бид хэрхэн бүтээх хэрэгтэй юм, түүнийг бид өөрсдөө бүтээж чадах уу, аз жаргал юунаас эхэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарах биз. Энэ бүхний хариулт маш энгийн зүйлээс эхэлнэ. Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг юм.

Амьдралын хань төсөөлж байснаас огт өөр хүн байдаг

Гэр бүлийн харьцаа тааламжгүй болох хамгийн гол шалтгаан нь бодит бус хүлээлт гэж сэтгэлзүйчид үзэж байна. Үүн дээр амьдралын өдөр тутмын ачаалал, стресс ч нөлөөлдөг нь тодорхой. Ихэнх хосууд амьдралын хань нь бодит байдал дээр төсөөлж байснаас огт өөр хүн байдгийг мэддэггүй. Харин хожим мэдсэн хойноо гутарч гонсойх нь бий.

Шинэ жилийн үлгэр

-Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм бэ?
Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад. гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа. Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад
-Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ.

Saturday, December 5, 2009

Оросын хамгийн баян тамирчин хэн бэ?

Манай хойд хөрш Орос улсын тамирчид олон улсын хэмжээний шилдэг тамирчид байдаг билээ. Тамирчин бүр дэлхийн хэмжээний алдартнууд болсноос гадна эд хөрөнгөний хувьд ч баян чинээлэг нэгэн болжээ.
Тус улсын “Финанс” сэтгүүлээс гаргасан 2009 оны Оросын хамгийн баян 10 тамирчныг танилцуулж байна.


Утаа тортог юугаараа аюултай вэ?

Утаа тортог юугаараа аюултай вэ?
Утаа тортог нь том хотууд болон аж үйлдвэрийн районуудын агаарыг хамгийн их бохирдуулдаг; агаар мандалд агаарын босоо шилжилт хөдөлгөөн тогтонгишиж, зөөлөн салхитай юм уу огт салхигүй үед илүүтэй ажиглагдана. Утаа тортог нь дутуу шатсан бүтээгдэхүүн юм уу химийн үйлдвэрийн хаягдлын хольц бүхий манан маягаар ажиглагдаж болно.

Лондонд тамхиныхаа ишээ хаявал торгуулна

Лондонд тамхиныхаа ишээ хаявал торгуулна
Хотын гудамжны хогийг багасгах кампанит ажлын хүрээнд Лондоны бизнесийн бүлгийнхний төвд тамхиныхаа иш ил хаявал 80 фунтээр торгуулах болно.
Өдөр бүр эндхийн гудамжинд янжуурын 7000 орчим иш хаядаг байна. Бас дээр нь асаагуур, шүдэнз, гялгар уут нэмэгддэг ажээ.

Õàìãèéí øèëäýã Ñàíòà Êëàóñ

Хамгийн шилдэг Санта Клаус
44 настай Жимми Чан гэдэг Хонконг илбэчин Шведэд жил бүр зохион байгуулагддаг тэмцээнд түрүүлж, дэлхийн хамгийн шилдэг Санта Клаусаар шалгарчээ.
Чан дэлхийн бусад орноос ирсэн найман оролцогчтой Санта Клаусын өвлийн наадамд өрсөлдсөн байна.

Thursday, December 3, 2009

Зургаа авахуулахдаа...

Зурагчин юуны ємнє аль болох шинэлэг, сонирхолтой зураг авахыг бодож байгаа нь мэдээж байгаа бєгєєд түүнд энэ хүслийг нь буюу сайн зураг авахад нь та туслах хэрэгтэй.
- Сайн зурагчин хэзээ ч хүмүүсийн хоёр чих нь эгц харагдахаар зураг дардаггүй. Харин бага зэрэг хажуу талаас нь авахыг хичээдэг. Таны зурагчин үүнийг мэдэхгүй бол түүнд нэг сануулахад илүүдэхгүй.
- Толгойгоо бага зэрэг эргүүлэн нєг мєрєє бага зэрэг урагш түрсэн үеийн зураг сайхангарах нь элбэг.

Хүнтэй харилцах ур чадвар

Бид яриандаа бусдад эвгүй, ёозгүй сэдвийг оруулах, хөндөхийн хэрэггүй. Жишээ нь гэхэд эхнэр нь салж буйг мэдсээр байж түүнийх нь эрүүл мэндийг лавлахын хэрэггүй гэсэн үг. Хэрэв тийм эвгүй байдалд орвол санаандгүй ийм эндэгдэл гаргасныхаа шалтгааныг удтал нуршин тайлбарлахын хэрэгцээ байхгүй, ердөө товчхон уучлал гуйгаад, ярианыхаа сэдвийг өөрчилнө.

Бөгж зүүхэд учир бий

Бөгж зүүх нь гайхуулахын тулд бус билэгдлийг агуулдаг аж.
- Гэр бүлтэй хүмүүс ихэвчлэн ядам хуруундаа бөгж эүүдэг. Эрэгтэй нь зүүн гарын ядам хуруунд бөгжөө зүүдэг байхад эхнэр нь баруун гарын ядам хуруундаа бөлзөгөө зүүнэ.
- Хэрвээ бэлэвсэрсэн аваас эрэгтэй нь баруун гарын, эмэгтэй нь зүүн гэрын ядам хуруунд сольж эүүдэг болсноор нөхөр ханьтай үгүйг шинжин мэддэг байжээ.

Нулимс тайвшрал авчирдаг

Сүүлийн үеийн судалгаагаар уйлахад сэтгэлийн хямрал арилдаг болох нь батлагджээ. Эрдэмтэд нулимсны бүтцийг судалж лейпинткефалин ба пропатин гэдэг хоёр бодис ялгаж авсан байна. Энэ хоёр бодис нь гагцхүү сэтгэл хямрал үеийн нулимсанд байх бөгөөд сонгино хэрчихэд гардаг нулимсанд байсангүй. Тэгэхээр нулимс, хөлс нь амьсгалаар гадагшлах агаарын адил бие махбодийн хордлого тайлахад тусалдаг байна.

Та ямар үед төрсөн бэ?

Таны төрсөн өдөр зүгээр нэг он сар, өдөр тоо биш. Хэн бүхэн энэ дэлхий дээр тодорхой тавилантай үйлийн үртэй ирдгийг төрсөн өдөр илэрхийлж чадна.
Шинэчлэлийн үе
12-р сарын 22-ноос 1-р сарын 19-ний өдрүүд

Цасан цагаан өвөл байгаль дэлхийг бүрмөсөн эзэмдэж, өөрийн дэг журмыг тогтоожээ.
Та дэг журамд дуртай хүн юм. Гэхдээ энэ үеийн дэг журам байгалийн шинэчлэлийн /өвөл/ үр дүнд тогтсон. Тийм болохоор та ч бас шинэчлэгч хүн байх учиртай. Эс бөгөөс амьдралтай зохилдохгүй зөрчилдөж байх юм. Та байнга амьдралдаа шинэчлэл хийж шинэ дэг журам тогтоож байх учиртай. Ингэж чадвал сайн сайхан аз жаргалтай аж төрөх болно гэдгээ санаарай.

Өөрийгөө яаж хүндэтгэж сурах вэ?

Хүн бүр өөрийгөө ямар хүн гэдгийг мэддэг. Өөрийгөө өндрөөр үнэлэх нь хүний байдалд сайнаар нөлөөлж, амжилт гаргахад тусалж, аз жаргалтай болгодог гэж ярьдаг. Энэ үнэн, гэхдээ ийм үнэлгээ нь бодит байдалтай нийцэж байвал шүү дээ. Үндэслэлгүйгээр өөрийгөө хэт дээгүүрт үнэлдэг хүмүүс сэтгэлзүйн бэрх шээлтэй тулгардаг, тэдэнд хүнлэг дулаан сэтгэл, уудам өршөөнгүй сэтгэл дутагддаг, бусадтай нийцтэй байж чаддаггүй. Тэд амжилт бүхнийг өөрийнхөө гавъяа гэж үзэн, бүтэлгүйтвэл хэн нэгнийг буруутгадаг.

Шүүмжлэлийг тайван хүлээж ав

   Хүлээцтэй бай, гомдлыг мартаж сур. Уурласан үед бодлогогүй, дараа нь харамсахаар эвгүй үг хэлэх явдал байдаг.
- Түр хугацаанд тусдаа амьдар. Бүх чөлөөт цагийг хамтдаа өнгөрөөх нь мэдээж гэр бүлийн зохицолтой чанарын илрэл. Гэхдээ зарим тохиолдолд нөхцөл байдлыг өөрчлөх, ганцаараа байхыг хүсдэг шүү дээ. Бүр бие биенээсээ ядарч залхаж ч болно. Тиймээс түр хугацаанд саланги, тусдаа амьдрахад хохирох зүйл байхгүй. Харин ч ашигтай. Учир нь түр зуур салсан хосууд харьцаандаа дүгнэлт хийх, бие биенээ санагалзах, улмаар гэр бүлийн харьцаанд шинэ уур амьсгал оруулах боломжтой болж байгаа юм.

Компьютерийн ард зөв суух байрлал

1. Толгой: Дэлгэцнээс гарын урттай зайд урагш тонгойх, хойш гэдийхгүйгээр эгц суух
2. Хүзүү: Бага зэрэг сунгасан, чөлөөтэй байх
3. Мөр: Цээж тэнэгэр байхаар мөрөө сул унжуулах
4. Нуруу:
Ташаанаас урагш бага зэрэг хазайн суух ба нурууны доод хэсгээр мөн бага зэрэг хотойх
5. Тохой: Зөв өнцгөөр нугалан сул тавих

Цүнхээ тохойдоо өлгөсөн бол …

Эмэгтэйчүүд цүнхээ янз бүрээр барьж явдаг. Хэрэв та гярхай ажиглавал цүнхээ яаж барьснаар нь тэр бүсгүйг ямар хүн болохыг таньж чадна.
Цүнхээ тохойдоо өлгөсөн бол ингэхдээ гараа бүсэлхий хавьдаа шахсан байвал тэр бүсгүй эмх цэгцтэй, ухаалаг. Гэхдээ өөрийнх нь тухай бусад хүн таагүй зүйл ярихад эмзэглэдэг. Тиймээс өөрийгөө аятайхан авч явж чаддаг.

Үгүй гэж хэлж сур

Нэг. Бүх буруу юманд өөрийгөө зэмлэхээ боль. Ямар юманд өөрийгөө буруутгаж байгаагаа олж тогтоо. Бодитой дүгнэ. Хойшид ийм зан байдлаас зайлсхий.
Хоёр. Бие галбиртаа санаа бүү зов. Бөгс том, хөх унжсан, жин нэмэгдсэн гэдгээр сэтгэлээр унаж, өөрийгөө голох хэрэггүй. Харин хоолны дэглэмдээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийснээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой.

Улам сайхан, сэтгэл татам болохын тулд юу хийх вэ?

Та доорх хүснэгтээс өөрийн төрсөн цагийг ордтойгоо харьцуулан хараад хүснэгтэнд байгаа өнгийг мэдэж авна. Тухайн өнгө таарсан хүн хайр дурлалд улам азтай болохын тулд юу хийх ёстойгоо доор байгаа хэсгээс нь уншаарай.



Цаг ямагт сонирхолтой бай

Нойтон хамуу шиг байсны хэрэггүй:
- Хайртай хүн рүүгээ ойр, ойрхон бүү утасдаарай. Хэрэв тэр таньруу ярьвал утасдахыг нь хүлээж байснаа бүү яаран илэрхийл. Эрчүүд ихэвчлэн биеэ тоосон, эмэгтэйчүүдээс өөрийгөө дээгүүр тавьдаг зантай гэдгийг анхаараарай. Түүнд гайхамшигтай, сонирхолтой бүсгүй гэдгээ харуулах боломжийг өөртөө гаргахыг хичээгээрэй.

Гутлын эдэлгээг уртасгая гэвэл зөв цэвэрлэ

Зарим хүн илгэн гутлыг арчлахад төвөгтэй, тоос шороог нь алчуураар арчиж цэвэрлэхээс өөр боломжгүй гэж ойлгодог. Үүнээс үүдээд илгэн гутлыг худалдан авах сонирхолгүй байдаг. Тиймээс бид ер нь гутлыг хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөөг уншигч танаа толилуулж байна.

Нэг цагийн үнэ цэнэ

Өнгөрч байгаа нэг цаг бүр биднийг орхиод явчихдаг, эргэж ирдэггүй гэдгийг хүн бүр мэддэг. Харин түүнийг ашиглаж болох тухай тэр бүр олон хүн боддоггүй нь харамсалтай. Шинэ өглөө бүр шинэ зүйлийг авчирдаг. Харин түүнийг олж харж, амжуулж, ашиглахгүй юм бол бид хэвээрээ үлдэж, харин эрт босч, орой унтсан нэг нь хөгждөг.

Ямарч нөхцөлд аз жаргалыг амсаж сур

Гай юу эсвэл бэлэг үү?
Ганц бие байх нь хувь заяаны гай юу эсвэл бэлэг үү? Ихэнх нь гай гэх байх . Гэвч нэлээдгүй хэсэг нь ганцаардал бол аз жаргалд хүрэх шат гэдэг. Эрх чөлөөтэй хүн байна гэдэг нь маш гайхалтай. Гайхалтай гэдгийг хүлээн зөвшөөрөхөд харамсалтай нь их цаг хугацаа зарцуулагддаг. Ганц бие хүн өөрийгөө өрөвдөн ганц бус удаа үдэшлэгээс ганцаараа ирээд дэрээ тэврэн уйлдаг.
"Би ийм ганцаардмал хэнд ч хэрэггүй амьтан, хэзээ ч..." гээд өөрийгөө өрөвдөн шаналаад байдаг. Иймд яавал дээр вэ? Ингээд бодоод байвал дээд зэргийн сэтгэлийн гутралд орно шүү дээ. Тиймээс ингэж бодох хэрэггүй. "Би нөхөртэй /эхнэртэй/ байсан бол ямар байх байсан бол? Аягүй бол..." гээд хос байхын муу талыг нь сайтар ухан бод. Тэгвэл сэтгэл нэг л их хөнгөрөөд ирнэ дээ.

Та өөрийгөө ямраар төсөөлж байна, тийм л болдог


Аль эсвэл яагаад эрэгтэй хүмүүс нэг л бүсгүйд зориулж хаалга онгойлгож өгдөг атлаа бусад эмэгтэйчүүдэд тэгж ханддаггүй вэ? Яагаад ажилчид нэг удирдагчийнхаа даалгаврыг үнэн сэтгэлээсээ биелүүлдэг атлаа нөгөөгийнх нь даалгаврыг дургүйхэн гүйцэтгэдэг вэ? Эсвэл яагаад бид нэг хүний хэлж байгаа үгэнд анхаарал тавьдаг хэр нь өөр бусдын үгийг тоодоггүй вэ?
Эргэн тойрноо хар л даа . Зарим хүмүүст “Хөөе найз аа”, “Хөөе Мак” гэж ханддаг байхад зарим хүмүүст хүндэтгэлтэй байдлаар “ За Эрхэм ээ ” гэж ханддагийг та харах л болно. Ажиглаарай. Зарим хүмүүс итгэл, ойр дотно байдлыг бий болгож бишрүүлдэг бол зарим нь тийм биш болохыг та харах болно. Илүү ойроос ажиглавал хамгийн их хүндэтгэл хүлээдэг хүмүүс хамгийн их амжилтад хүрсэн хүмүүс байдгийг ч гэсэн олж харах болно .

Хүүхдийн сурлага аав ээжээс шалтгаалдаг

Танай хүүхэд цэцэрлэгт явдаг бол гэртээ байдаг хүүхдээс илүү бие даасан байдалтай болсныг анзаарч байв уу. Хүүхэд олон хүүхдийн дунд орожоороо хэнтэй, яаж харьцах ёстойгоо мэддэг болохоос гадна найз нөхдийн үнэ цэнийг мэдэрч, юм сурах эрмэлзэл дүүрэн болдог байна. Тэд энэ насандаа ямар зан чанартай байдаг болон, цэцэрлэгт явснаар юу сурах ёстой, эцэг эхчүүд, багш нар ямар үүрэгтэй байдаг талаар зөвлөж байна.

Гэгээн Валентины өдөр


Жил бүрийн хоёрдугаар сард орон даяар хайр тай хүмүүс гэгээн Валентины өдрөөр чихрийн цуглуулга. цэцэг, бэлэг зэргийг солилцдог. Харин энэ нууцлаг гэгээнтэн гэж хэн бэ, бас бид яэгаад энэ өдрийг тэмдэглэдэг вэ? Валентины едрийн болон энэ өдрийн ивээгч гэгээнтний түүх нууцлаг зүйл байлаа. Гэхдээ хоёрдугаар сар нь удаан хугацаанд дурлалын сар байсаар ирсэн юм.
Гэгээн Валентины өдөр нь өнөөгийн бидний мэдэж байгаагаар Христийн болон эртний Румины хоёулангийнх нь уламжлалыг хадгалж үлдсэн. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн байв, яагаад эртний энэхүү ёслолтой хопбоотой болов? Өнөө үед Католик сүм дор хаяж гурван өер Валентин байсан, гурвуулаа тарчлаагдан алагдсан тухай мэдээлж байна.

Цамцаа зөв индүүдэж сурцгаая

Индүү зэвэрдэггүй төмрөөр хийгдсэн сайн ултай байх ёстой агаад индүүдлэг хийх үеэр цамцны материалыг гэмтээх учиргүй юм. Уур гаргадаг индүүг хэрэглэж болох авч угаасны дараа чийгтэй байгаа цамцыг индүүдэхэд илүү үр дүнд хүрнэ. Хэрэв цамц хатчихсан байвал тэднийг ус цацагчаар чийгшүүлээд, дараа нь чийгийг нь жигд тараахын тулд цамцнуудаа хэсэг хугацаанд гялгар уутанд хийх хэрэгтэй.

Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар


Алтан зоосоор аадар орсон ч, хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүй таньсан хүн л мэргэн болой.

Дээвэр муутай байшинд дусаал амархан нэвтэрдэг шиг тэлэгдэж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь хялбар. /Будда/

Хүн та гайхамшиг

Би ганцхан. Чи ч бас ганц. Энэ амьдрал мөнх биш. Эргэх орчлонд бид энэ бие, энэ сэтгэл, энэ мэдрэмжээрээ ганцхан удаа амьдарна. Алган дээр минь бороо дусалж байна. Ахин мэдэрсэн ч энэ агшин цорын ганц.
Би чамайг санаж байна... Бие минь оршиж, бодол үргэлжилсэн ч, энэ хором ганцхан.
Хайртай бүхэн минь ганцхан. Нар сар, од мичид, навч цэцэг, уул ус, ургамал амьтан, газар тэнгэр, салхи шуурга, цас бороо, цаг хугацаа ч цорын ганц. Ганцхан учраас хайрлаж, ганцхан учраас нандигнана...    

Тусгаар улсаа тунхаглаí батлаâ

1921 оны 7-р сарын 11. Хувьсгал ялж, ард түмний гарт Засгийн эрх шилжлээ. Энэ ялалтаар Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн олсноор зогсохгүй энгийн ядуу ард ч төрөө удирдах үйл хэрэгт оролцох Бүгд найрамдах засаглалтай шинэ нийгэм тогтсон юм. Тиймээс энэ хувьсгалыг “Монголын ардын хувьсгал” хэмээн нэрлэдэг билээ. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо бүрэн олсон энэ өдөр бол манай ард түмний Үндэсний хамгийн том баярын өдөр болсон юм. Эдүгээ бид төр ёсны их баяр наадмаа 88 жилийн турш тэмдэглэж байна. Энэ баярыг маань гадаадынхан “Монгол наадам” гэж онцгойлон нэрлэдэг.

Ялахын төлөө амьдар (6 дахь долоо хоног)


Зүгээр суугаад байгаа хүн хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Ямад нэгэн юм хийх нь эрсдлийг авчирдаг ч амжилтанд хүрэх боломжийг олгодог. Чарлес Ф.Кэттэрин

Цагаан сарын ёс заншил

Битүүлэх ёсон
Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн 30-д тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө зоос, эд мал бавал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн, хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр, Óëñ îðíóóä õýðõýí òýìäýãëýí ºíãºð¿¿ëäýã âý?


Анх 1911 онд 3сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна.
1975 оноос хойш 3 сарын 8-ны өдрийг жил болгон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэсээр ирсэн түүхтэй.
2006 онд энэ өдрийг дэлхийн эмэгтэйчүүдийн байгууллагаас “Эмэгтэйчүүд шийдвэр гарган, уулзаж өөрчлөлтийг хийнэ” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй 7 сануулга

1. Таны эссэг Олимпийн шүүгчид дүгнэхгүй. Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бүрт оноогоо хасуулдаг Олимпийн усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн үзүүлбэр биш. Эссэг гартаа улаан үзэг барьсан харгис шүүгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хүлээж буй багш профессор уншина. Энэ хүн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дүгнэлт хийх бөгөөд бүр ихдээ “энэ залуу надад үнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

Wednesday, December 2, 2009

Танилцсан өдрөө зурхайгаар шинжих нь



Танилцсан өдрөө мэдэж байгаа бол цаашид та хоёрын харьцаа хэрхэн үргэлжлэхийг урьдчилан хэлж болох юм.

Шинэ жилийн үдэшлэгт өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?


Хамгийн шинэлэг, хамгийн дурсамжтай шинэ жилийн баярын үдэглэгт хүн бүр өнгөлөг байж, сайхан харагдахыг хүсдэг. Монголын нөхцөлд ялангуяа сарын эцэс гээд эцэс төгсгөлгүй ажилд дарагддаг учраас баярын үдэшлэгт өөрийгөө бэлтгэх үеэр та их ядарсан байдаг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Энэ үеэр махлах хүмүүсийн сэтгэл зүй ихээхэн тавгүй байдалд орж сандардаг. Та энэ баяраар хамгийн сайхан бүсгүй, залуу байх болно. Танд ердөө л 7-хон хоног байхад л хангалттай…

Залуу Нас - Жинхэнэ Гоёл


Залуу байх үед 'Хүний амьдрал харвасан сум шиг өнгөрдөг' гэсэн мөрүүдийг хаа нэгтэйгээс уншихдаа ' юун ч сүртэй зүйрлэл вэ? 60 магадгүй 70 жил гэдэг их хугацаа шүү дээ' гэж бодогдож асан. Багагүй цаг хугацааны дараа эргэж харахдаа " Би юу хийж амжив аа? юу хийж чадах байж вэ?" гэж бодогдох.

Хайрын дөрвөн алхам

Хайр бол учрал юм. Амьдрал үхлийн оргазмлаг учрал юм. Хэрэв хайр таны амьдралд орж ирээгүй бол та хажуугаараа ямар нэг юмыг өнгөрөөжээ гэсэн үг. Та төрсөн, та амьдарч байсан, та нас барсан. Гэхдээ та ямар нэг юмыг алдсан. Та аймшигтайгаар алдсан, та туйлаар алдсан, та бүрэн төгс алдсан, та дунд хэсэгт нь нэгэн орон зайг алдчихсан. Гэтэл тэр алдсан юманд хүрэхийн тулд санаж явах ёстой дөрвөн шат байдаг.

Дотроо байгаа хувиа хичээсэн зангаа хүлээн зөвшөөр


Өөрт байгаа хувиа хичээсэн чанараа хүлээн зөвшөөрвөл амьдралын зөв зам өмнө чинь дурайх болно.
Хүмүүс “хувиа хичээгч” гэдэг үгэнд маш дургүй байдаг. Тийм учраас өөрөөсөө бусдыг боддоггүй, хувиа хичээдэг хүмүүсийн дурладаг мөнгө, нэр алдар, олны танил болох зэрэг зүйлд өөрөө ч мөн адил дуртай мөртлөө нөгөө талаар тэдгээр зүйлүүдээс татгалзаж байдаг.

Thursday, October 22, 2009

Та өөрийгөө таньж мэд


Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Таныг 7-хон алхамд өөрийнхөө авьяас чадвараа олж нээхийг урьж байна. Хүмүүс бид цаг үргэлж бусдын алдааг харахыг, олж мэдэхийг оролддог. Тэгвэл бид бусдыг таньж мэдэхэд зарцуулдаг зүтгэлийнхээ хэр зэрэг хэсгийг нь өөрийнхөө төлөө зарцуулдаг билээ?

Хүнтэй нөхөрсөг байх урлаг


Амьдралд өөрсдийгөө ганцаардмал, бүр орь ганцаар юм шиг төсөөлөх үе олонтаа тохиолддог. Бидний ихэнх нь ямар ч үед найз руугаа утасдаад “Би танайд одоо очлоо” гэж чөлөөтэй хэлж чаддаггүй. Эсвэл танайд өнөө орой хоол идье гэх ч юм уу, ер нь ийм зүйлийг хэлэх нь байтугай төсөөлөх ч үгүй хүмүүс байдаг.

Шалтаглах өвчнөөс салах зам

Амжилтанд хүрэхэд хамгийн их садаа болдог зүйл нь тэр хүн амьдралыг аль талаас нь харж байгаагаас шалтгаална. “Манайх ядуу айл. Тиймээс би хэзээ ч их дээд сургуульд сурч чадахгүй.”, “Би нэгэнт архинд орсон хүн. Одоо гарна гэж яриад яахав дээ, чадахгүй юм чинь.”, “Би энд л төрсөн. Надад явах газар байхгүй. Үхэн үхэтлээ энд л амьдрахаас өөр зам алга”, Миний нүд сохорсон. Ном ч уншиж чадахгүй, юм ч бичиж чадахгүй болсон. Миний амьдрал ингээд дуусдаг юм байжээ.”


“Converse”


Дэлхийн бүх насныхны хамгийн хайртай кэт бол мэдээж “Converse”. Бид энэ удаадаа “Converse All-Stars” кэтний үүслийн талаар танилцуулах болно. “Converse” нь ХХ зуунаас хойш гутал хийсэн АНУ-ын компани юм. Тус компани нь маш олон төрлийн гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Nike” компанийн салбар компани юм байна. Харин дэлхий дахинаа тархсан хамгийн алдартай загвар нь “Chuck Taylor” юм.

Сургаалт үгс

“Улаан тууз”-ны учрыг мэдэх үү?

Олны анхаарлыг ДОХ-ын асуудалд хандуулах зорилгоор Франк Мур хэмээх зураач 1991 оны 4-р сард “Улаан тууз”-ыг зурсан түүхтэй юм байна. Тэрээр 17 жилийн туршид ДОХ-ын халдвар тээгч байжээ. Өнөөдөр “Улаан тууз”-ыг дэлхийн ХДХВ/ДОХ-ын асуудалд бие сэтгэл, амьдралаараа холбогдсон, ажил үйлс, бүх чадлаа зориулж яваа хүмүүсийн эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлэг тэмдэг болгон бүх дэлхий даяараа зүүдэг билээ.

Ертөнцийн хөөрхөнүүд


Найз нөхөд

Хүн сайн сайхан амьдрахад найз нөхөд маш их нөлөөлдөг. Нээрээ л том том мөрөөдөл ярьдаг хүмүүс найзууд, том том юм бүтээчихсэн хүмүүс ихэнхдээ найзууд байдаг. Тиймээс заавал өөдрөг үзэлтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, цаашид хийх бодит төлөвлөгөөтэй, муу зуршилгүй хүмүүстэй найзалж нөхөрлөх хэрэгтэй. Яагаад гэвэл тэднээс суралцах юм маш их байдаг. Амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүр заавал өөрөөсөө дээгүүр орлоготой, амжиргаатай хүнтэй нөхөрлө гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.

Өлмий дээрээ явахын нууц

Илүү цаг гаргахгүйгээр, зүгээр л явуут замдаа цагаа ашиглан өөрийн гоо сайхандаа анхаарч болох доорх зөвлөгөөг бүсгүй танд шивнэе.

Харуусал

Хүний хүүхдийг өмөөрч охиноо аашилахад тань ээжээ
Хүний хүүхдээс дорд үзлээ гэж
Омогшиж байснаа бодохоор ичиж үхэхнээ

Дэрвэж явах хэнзхэн насанд минь
Дэггүй зан хормойг чинь сэмлэнэ гэж хориход
Дэнгийн эрвээхэйтэй жишлээ гэж
Дэвхцэж байсан минь нүднээс гарахгүй юмаа ээжээ

Үсэнд хэрэгтэй топ 5 хүнсний бүтээгдэхүүн

Үс сайхан бол зүс сайхан гэдэг байхаа. Сайхан эрүүл үстэй байхын үндэс нь бидний идэж хэрэглэж байгаа хүнтэй зайлшгүй холбоотой. Мөн үс арчилгааны бүтээгдэхүүн авахдаа орц найрлага дээр нь анхаарлаа хандуулаарай. Сайхан эрүүл үстэй байхын нууц болох үсэнд хэрэгтэй топ 5 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Эхийн тухай үлгэр

Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт.

Нэрийн хуудас хэрэглэх соёл

Аливаа албан уулзалт, гэрээ хэлцэл цаашлаад үдэшлэг, цэнгээн хаана ч байсан биедээ байнга авч явж эрхэлдэг ажил, холбоо барих хаяг гэх мэт өөрийн тухай товч мэдээлэл өгөх шаардлагатай үед цаг хэмнэх зорилгоор ажил хэрэгч хүмүүс нэрийн хуудсыг өргөнөөр ашигладаг. Нэрийн хуудсыг уулзсан танилцсан хэн бүхэнд өгдөггүй. Цаашид ажил хэргийн холбоо тогтоохыг хүсэж сонирхсон хүндээ энэ бодролынхоо илэрхийлэл болгон өгдөг.

Нойргүйдэлд самар тустай...

Шөнө нойр муутай хоносноос өдөр нь ядарч, ажиллах эрч хүч буурахаас гадна биеийн дархлаанд сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэхгүй хүн гэж үгүй биз. Бидний бие махбодод өдөрт 1.2-2.5 мг зэс шаардлагатай байдаг учраас зэсээр баялаг хоол хүнс хэрэглэх нь дээрх эрсдлийг багасгах давуу талтай гэнэ.

Амьдралын үнэ цэнэ гэж юу вэ?

Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв.

Та юу зүүдэлсэн бэ?

Бөгж - Хань ижилтэй болно

Тарвас зүүдлэвэл гуниглах
Мөөг зүүдлэвэл таагүй явдал тохионо
Ногоон мод зүүдлэвэл хүнд сэтгэлтэй болно
Цоортой сонгино зүүдлэвэл уйлна


Би чамд...

Бороо ороход чи минь ирдэг
Бороо биш болорын талст шиг санагдана
Хан тэнгэр бидэн хоёрыг уулзуулах гэж
Хайрын бороо зөөлөн салхи илгээдэг


Жирийн нэг төмс ходоод гэдэсний хамгийн сайн эм





Мэргэжлийн сайн тогооч төмсөөр 999 төрлийн хоол хийж чаддаг гэнэ. Өмнөд африкаас гаралтай энэ ногоонд С, B, B6, PP, K зэрэг амин дэм агуулагдаж байдаг. Энэ нь цусны даралт хэлбэлзэх, толгой өвдөх, бамбай булчирхай томрох гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн анагаах нөлөө үзүүлдэг. Та өдөрт 300 гр төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн C аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75% -ийг авна. Харин 400 гр төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Шинэ ургацын төмсөнд С аминдэм 25 мг% байдаг бол өвлийн төмс, эмвэл 2 сар хадгалсан төмсөнд энэ хэмжээ 12мг% хүртэл буурсан байдаг аж.

Monday, October 19, 2009

hey!~_~