Saturday, December 5, 2009

Õàìãèéí øèëäýã Ñàíòà Êëàóñ

Хамгийн шилдэг Санта Клаус
44 настай Жимми Чан гэдэг Хонконг илбэчин Шведэд жил бүр зохион байгуулагддаг тэмцээнд түрүүлж, дэлхийн хамгийн шилдэг Санта Клаусаар шалгарчээ.
Чан дэлхийн бусад орноос ирсэн найман оролцогчтой Санта Клаусын өвлийн наадамд өрсөлдсөн байна.
Шведийн Гаеллваре хотод болсон Сантагийн дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээн зургаа дахь жилдээ болж байгаа юм. Чан нь төрөлх нутагтаа 17 жилийн турш Санта Клаус болж байгаа аж. Тэрбээр яндан руу авирах, хүүхдийн будаа идэх, бэлэг боох, цаа бугын уралдаан гэсэн төрлөөр өрсөлдөн шилдэг Санта Клаус болжээ.
Чан англиар ярьж чадахгүй ч Шведийн телевизээр олон нийтэд хандан “Зул сарын мэнд дэвшүүлье” гэж англиар хэлжээ. Тэрбээр 2007 онд Хонконгт болсон орон нутгийн тэмцээнд ялсны дараа Шведийн тэмцээнд оролцох эрх авчээ.

No comments:

Post a Comment