Thursday, December 10, 2009

72 цагт 36 кино үзжээ

Сингапурын кино сонирхогч гурван залуу дэлхийн дээд амжилт тогтоосноо зарлажээ. Тэд 72 цагийн турш ямар ч завсаргүй 36 кино үзсэн байна. Кино болон кино үзэх танхимаар Сингапурын томоохон худалдааны төв спонсорложээ.


Хэрэв Гиннесийн номд оруулахаар бүртгэж авбал тэд яах аргагүй дэлхийн шинэ дээд амжилтын эзэд болох аж. Өмнө нь Нью-Йоркийн 11 иргэн 66 цаг хагас тасралтгүй кино үзсэнээр хамгийн дээд амжилтыг тогтоосон байна. “Хэдийгээр кино үзэх нь миний хобби ч тийм олон цагаар тасралтгүй үзэх нь тийм ч амар байсангүй. Ялангуяа үүрээр зүүрмэглэх гээд их хэцүү байлаа” хэмээн дээд амжилт тогтоогчдын нэг Майкл Чиа ярьжээ. Тэднийг энэхүү тэмцээнд оролцохыг хүссэн 20 гаруй хүнээс сонгож авсан бөгөөд кино бүрийн дараа таван минут, харин гурван киноны дараа 15 минут амрах боломжийг олгож байжээ. Бүх киног үзэж дууссаны дараагаар агуулга болон үйл явдалтай нь холбоотой хэд хэдэн асуултыг асуужээ. Эдгээр асуултад хамгийн олон зөв хариулсан 24 настай Хусейн 10 мянган ам.долларын шагналыг хүртсэн байна.

No comments:

Post a Comment