Saturday, December 5, 2009

Лондонд тамхиныхаа ишээ хаявал торгуулна

Лондонд тамхиныхаа ишээ хаявал торгуулна
Хотын гудамжны хогийг багасгах кампанит ажлын хүрээнд Лондоны бизнесийн бүлгийнхний төвд тамхиныхаа иш ил хаявал 80 фунтээр торгуулах болно.
Өдөр бүр эндхийн гудамжинд янжуурын 7000 орчим иш хаядаг байна. Бас дээр нь асаагуур, шүдэнз, гялгар уут нэмэгддэг ажээ.

Одоо хотын экологийн албадын 10 ажилтан тус төвд зөрчил гаргагчдыг ажиглаж, торгох юм. Өөрийнхөө тухай худлаа мэдээлэл өгвөл тамхичид 1000 фунтийн торгууль төлөх гэнэ.
Хүрээлэн байгаа орчныг хамгаалдаг буяны “Keep Britain Tidy” байгууллагынхан тамхины иш гадаа хаяхыг “хариуцлагагүй, муухай явдал” гэж тодорхойлжээ.  Компанийн удирдагч Фил Бартон хэлэхдээ, “газарт хаясан тамхины иш нь тун муухай харагддаг бөгөөд манай гудамж, талбайг нэг ёсны том үнсний сав болгодог” гэж мэдэгдсэн байна.
“Тамхины иш бол хог, тиймээс хувьдаа үнсний савтай болох юм уу тамхиныхаа ишийг хогийн саванд хийх хэрэгтэй гэдгийг бас ойлгох хэрэгтэй нь гарцаагүй” гэж тэр дурджээ. Лондоны бизнесийн төвийн экологийн албаны тэргүүн Фил Эверетт хэлэхдээ,  гудамж талбайг бохирдуулж буй тамхичдын эсрэг хатуу арга хэмжээ авах болно гэж мэдэгдсэн байна.
Экологийн ийм кампанит  ажил нь иргэдийн зан төлөвт нөлөөлж, баригдсан зөрчил гаргагчдын түрийвчийг хоосолно хэмээн үзэж байна.

No comments:

Post a Comment