Thursday, December 3, 2009

Цамцаа зөв индүүдэж сурцгаая

Индүү зэвэрдэггүй төмрөөр хийгдсэн сайн ултай байх ёстой агаад индүүдлэг хийх үеэр цамцны материалыг гэмтээх учиргүй юм. Уур гаргадаг индүүг хэрэглэж болох авч угаасны дараа чийгтэй байгаа цамцыг индүүдэхэд илүү үр дүнд хүрнэ. Хэрэв цамц хатчихсан байвал тэднийг ус цацагчаар чийгшүүлээд, дараа нь чийгийг нь жигд тараахын тулд цамцнуудаа хэсэг хугацаанд гялгар уутанд хийх хэрэгтэй.


Индүүдлэгийн арга
Индүүдэх журам нь цамц ямар даавуугаар оёгдсоноос хамаарч өөр өөр байна. Холимог даавуугаар оёгдсон цамцыг индүүдэхэд илүү хялбар байдаг. Өөрөөр хэлбэл полиэстрыг нэмсэн хөвөн даавуун цамцыг индүүдэхэд хялбар аж. Индүүдлэгийн хэм нь 110 градус. Бага хэмжээний уур болон даавуун дээр бага зэрэг дарж индүүдэх шаардлагатай. Материал зузаан болох тусмаа индүүдэх хэмийг нэмж өгдөг. Цамцны дотор хэсэгт үүнийг эаасан зааварчилгаа байдаг. Ус цацвал материал дээр толбо үлдэх магадлалтай. Тийм учраас зөвхөн уурыг хэрэглэхийг зевлөе. Хар бараан өнгийн даавуун дээр нүүрэн талаас нь индуудэх тохиолдолд гялаан үүсч болзошгүй. Тийм учраас аль болох дотор талаас нь индүүдэх хэрэгтэй. Гадна талаас нь индүүдэх болвол уурыг хэрэглэн, даавуунд индүүгээ үл ялиг хүргэнэ.

Индүүдлэгийн техник
Гол нь эхлээд жижиг хэсгүүдийг, дараа нь томуудыг индүүдэх ёстой. Том хэсгүүд дээр индүүгээ уртааш нь чиглүүлж хөдөлгөнө. Ингэснээр даавуугаа сунгах, гажилт үүсгэхээс сэргийлнэ. Индүүгээ даавууны гадаргууд хүчтэй наалдуулан, нэг газар дээр удаан байлгахаас зайлсхий.

Индүүдэх дýñ дараа
Цамцаа өлгүүрт өлгөн хатаах нь тохиромжтой. Түүнийг чийгтэй байхад нь багахан чармайлт гарган индүүдэж болох юм. Хэрэв цамц хатчихсан бол нэгэн жигд чийг авахуулах хэрэгтэй. Жижигхэн шүршүүрээр үүнийг хийхэд хялбар байдаг. Усаар норгосон цамцаа хагас цаг хиртээ гялгар уутанд хий. Ингэснээр даавуун дээр чийгшил жигд хувиарлагдана. Индүүдлэгээ ханцуйн аль нэгнээс эхэл. Түүнийгээ тэгшилж тавиад дундаас нь эхэлж индүүд. Голоос нь зах руу индүүдвэл материал дээр жижиг нугалаанууд гарахгүй. Хуниасыг нь хамгийн сүүлд индүүд. Хэрэв та ханцуйны индүүдлэгийн тавиур хэрэглэж байгаа бол ханцуйг түүнд углаад ямар нэг нугалаас гаргалгүйгээр индүүдвэл зохилтой. Ханцуйг ийнхүү нэлэнхүйд нь хуниасгүй индүүдвэл цамцыг шкафанд өлгүүрт өлгө. Нэг товчтой манжетыг товч нь дээш харсан байдлаар индүүд. Хоёр товчтой манжетыг арай өөрөөр янзална. Манжетыг эргүүлээд хуниасгүйгээр индүүдээд, дараа нь шаардлагатай өргөнийг нь сонгон давхарлаад хуниасыг индүүдвэл зүгээр. Манжетыг дундуур нь нугалаад товчны тогтоогч нүх нэг нэгэн дээрээ байхаар нугалж гаргаж индүүд. Цамцны ар нурууны хэсгийг тавиур дээр дотор талаар нь дээш нь харуулж тавь. Даавууг нь татаж янзлаад индүүд. Yүнийг хийхдээ гол нугалаасанд анхаарлаа хандуул. Тэр хуниас тэгш хэмтэй индүүдлэг авах ёстой. Захыг материалын гадна тал дээр нугалаа гаргахгүйгээр хоёр захаас нь гол руу чиглүүлэн индүүднэ. Энэ нь товчтой зөөлөн захтай цамцанд чухал анхаарах зүйл. Захаа эргүүлээд дотор талаас нь индүүд. Захын хуниасыг индүүдэх шаардлагагүй. Одоо цамцныхаа урд хэсгүүдийг индүүд. Эхлээд нэг талыг нь нүүрэн талаар нь дээш харуулан индүүдээрэй. Хэрэв энэ нь товчтой баруун тал бол товчны эргэн тойронд индүүд. Нөгөө талыг нь индүүд. Цамцаа өлгүүрт хийн хадгал.

No comments:

Post a Comment