Thursday, December 10, 2009

Танд хэрэгтэй зөвлөгөө

Та зочноор уригдвал...
- Та айлд зочлон очихдоо сэтгэлийнхээ таагүй байдлыг “гэртээ үлдээх” хэрэгтэй.
- Тогтоосон цагаас хэт эрт биш, бас хожимдолгүй очих ёстой.
- Урьдчилан ярилцаж тохироогүй бол найз нөхөд, танилууд, хүүхдээ дагуулж очих тохирожгүй.
- Гэрийн тэжээвэр амьтныг дагуулан айлд зочилдоггүй.
- Эелдэг боловсон зочин бол гэр орон дахь харьцаа, гэрийн эздийн биеэ авч яваа тааламжгүй байдлыг “анзаарахгүй”, хосуудын маргаанд “шүүгч хийхгүй” байх ёстой.

- Хэрвээ уригдсан зочдын дотор танд таагүй санагддаг хэн нэгэн ирсэн байгаад та явахаар шийдсэн бол хэнд ч анзаарагдалгүй гарах ёстой бөгөөд эсвэл явах гарцаагүй хүндэтгэх шалтгаан олж хэлэх хэрэгтэй. Тэгвэл таны эрт явж байгаа чинь гэрийн эзэд болон бусад зочдод таагүй сэтгэгдэл үлдээхгүй.
- Гэрийн эзэдтэй салах ёс хийхдээ баярлаж талархсанаа илэрхийлэх хэрэгтэй бөгөөд үүндээ тэдний зочломтгой зан, гэрийн эзэгтэйн сайхан дайллага, анхаарлыг заавал дурдаарай.
Та зочин урьсан бол ...
- Эрт үеэс гэртээ зочид урихдаа гурваас цөөнгүй, есөөс олонгүй хүн байлгах хэрэгтэй гэж үзэж ирсэн гэдгийг санаарай. Учир нь ширээний ард нийтлэг яриа хөөрөө өрнөх ёстой байдаг.
- Зочдынхоо дэргэд ямар ч хоол зууш хийж болохгүй. Бүх зүйлийг урьдчилан бэлтгэж тавган дээр өрсөн байх шаардлагатай.
- Зочдоо их ихээр дахин дахин хоолоор шахах хэрэггүй. Хоёроос олон удаа хоолоор шахах нь зохисгүй зан юм.
- Зочдоо гэрийн тэжээмэл амьтадтай орооцолдохгүй байхаар зохицуул.
- Хүүхдийн тань зан авир, хийсэн зүйл нь танд таалагдахгүй байлаа ч зочдын өмнө зэмлэх хэрэггүй.
- Нөхөртэйгөө таарамжгүй байдалтай байсан бол зочид явсны дараа учраа ололцсон нь дээр байх.
- Гэртээ долоо хоногт нэгээс багагүй удаа зочин урьж байгаарай.
- Хичнээн гарцаагүй байдалтай байлаа ч бие биедээ таагүй ханддаг хүмүүсийг нэг дор урих хэрэггүй.

No comments:

Post a Comment