Thursday, December 3, 2009

Гутлын эдэлгээг уртасгая гэвэл зөв цэвэрлэ

Зарим хүн илгэн гутлыг арчлахад төвөгтэй, тоос шороог нь алчуураар арчиж цэвэрлэхээс өөр боломжгүй гэж ойлгодог. Үүнээс үүдээд илгэн гутлыг худалдан авах сонирхолгүй байдаг. Тиймээс бид ер нь гутлыг хэрхэн цэвэрлэх талаар зөвлөгөөг уншигч танаа толилуулж байна.


Илгэн гутлыг цэвэрлэхдээ юуг анхаарах вэ
Үсэрхэг илгийг цэвэрлэхдээ эхлээд өнгөц тогтсон тоос шороог нь хуурай эсвэл маш бага чийгтэй алчуураар арчих хэрэгтэй. Дараа нь гүн тогтсон толбо, тос, бохирдлыг зориулалтын баллуураар цэвэрлэнэ. Үүний дараа илгэний өнгийг сэргээх, ус чийгнээс хамгаалах шүршигчийг 20 см-ээс багагүй зайнаас шүрших хэрэгтэй аж. Харин гөлгөр буюу үс багатай илгийг цэвэрлэхдээ мөн адил цэвэрлэж эхлэх бөгөөд өнгө сэргээх шүршигчийн оронд порлонтой өнгөлөгчөөр цэвэр¬лэж, дараа нь резинэн сойзоор үрвэл өнгө нь сэргэдэг.
Арьсан гутлыг яаж цэвэрлэх дээ юуг анхаарах вэ
Гутлын арьс олон янз байдаг. Тухайлбал, гоёлын болон зөөлөн арьс, өнгөлсөн, өнгөлөөгүй, сайжруулсан гэх мэт. Тиймээс та бүхэн эхлээд гутлынхаа арьсыг зөв тодорхойлох хэрэгтэй гэнэ. Ингээд түүндээ тохирсон тос, цэвэрлэгчийг хэрэглэх шаардлагатай.
Арьсан гутлыг эхлээд тоос шороог нь зөөлөн хуурай алчуураар цэвэрлэж, өнгө алдах, ус чийг болон нар салхинд хэврэгшихээс хамгаалах үйлчилгээтэй тос түрхэнэ. 'Ингээд тосыг арьсанд шингэсний дараа буюу гутлаа тосолсноос 5-10 минутын дараа үсэрхэг сойз, эсвэл хуурай даавуугаар арчих хэрэгтэй. Гутлыг өдөрт нэг л удаа ингэж цэвэрлэхэд хангалттай. Тоос шороо болбол зөөлөн алчуур эсвэл өнгөлөгч порлоноор арчаарай. Гутлыг зөв арчилснаар эдэлгээг нь уртасгаж болдог гэдгийг эцэст нь сануулья.

No comments:

Post a Comment