Thursday, December 10, 2009

Бэлгээ ямар өнгийн туузаар гоёх вэ?

Өнгөлөг байх тусам гоё харагддаг. Бэлгийг гоёмсог туузаар боох нь тухайн зүйлийг улам үнэ цэнэтэй, баяр ёслолын шинжтэй, утга төгөлдөр харагдуулдаг байна. Мөн бэлэг өгч буй хүнээ хүндэтгэж буйн хамгийн том илрэл байдаг ажээ. Бэлгийг боохдоо тууз, цаасыг зөв сонгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл тухайн бэлэгний өнгө, хэлбэр, үнэ цэнэ, хэв маягт тохируулах ёстойгоо бүү мартаарай. Жишээ нь, үнэтэйд тооцогдох цаг, алт мөнгөн эдлэл, гоёлын чамин зүйлсийг хямд цаасаар, харьцангуй хямд бэлэг болох чихрийн цуглуулга, сувинер зэргийг үнэтэй цаасанд боолгох нь тохиромжтой юм байна. Тууз бас их чухал бөгөөд түүний өнгө нь янз бүрийн утгыг билгэдэж байдаг гэнэ. Тухайлбал,

Алтан шар – Тансаг, баяр баясгалантай
Мөнгөлөг – Баяр хөөр, инээд баясал, итгэл
Гүн ногоон – Мэргэн оюун ухаан, төгс төгөлдөр
Ягаан – Анхаарлыг нь татах гэсэн сонирхол
Ухаа ягаан - Хайр дурлал
Цайвар ногоон - Өршөөл уучлал хүсэх
Хар – Хувь заяагаа даатгах

No comments:

Post a Comment