Thursday, December 10, 2009

Сайн залуу, муу залуу хоёрыг яаж ялгах вэ?

Амьдралын туршлага сууж амжаагүй өсвөр насны охид хайр сэтгэлд хөвл алдан, хөнгөдөж гэнэдэх нь байдаг. Иймд охид, бүсгүйчүүд зөвхөн “хайртай” гэдэг үгэнд хууртагдалгүй тэр чамд хэрхэн ханддаг, түүнд итгэж найдаж болох эсэх, үг үйлдэл бүрийг анзаарч байвал гэмгүй шүү.


- Найз бүсгүйдээ анхаарал хүндэтгэлтэй хандах нь сайн залуугийн муугаас ялгарах хоёр гол чанар.
- Хүмүүжилтэй, төлөв сайн залуу найз охиноо сексийн харьцаанд оруулах гэж хэзээ ч албадахгүй. Эрт оройгүй хэзээ нэг цагт энэ явдал болно гэдгийг тэр мэддэг.
- Тэр элдэв зан авир гаргахгүй, байдгаараа байдаг.
- Хөнгөн хийсвэр, хариуцлагагүй залуу анхны учралын дараа л найз охиноо элдвээр оролдож, сексийн харьцаанд оруулах гэж зүтгэнэ.
- Муу залуу санасандаа хүрэхийн тулд эмэгтэй хүний гэнэн, итгэмтгий зэрэг сул тал дээр тоглохыг юман чинээ тоохгүй.
- Тэр санасандаа хүрвэл чамд өгсөн элдэв амлалт, үг яриагаа бүр мөсөн мартана. Аягүй бол хажуугаар чинь танихгүй ч өнгөрч магад.
- Муу залуу бэлгийн замын элдэв өвчтэй байж болзошгүй тул ийм залуугаас зайлсхийх нь чухал. Эцэст нь хэлэхэд, хайрт чинь чамд үнэхээр сайн байгаа эсэхийг 50:30:50 гэх томъёогоор шалгаад үзээрэй. Хэрэв хайрт чинь чамд чөлөөт цагийн 50%, орлогынхоо 30% зарцуулж, найз нөхдийнхөө 50%-тай танилцуулсан бол чи тайван байж болно. Түүнд чиний талаар хамгийн алс ирээдүйн төлөвлөгөө байна.

No comments:

Post a Comment