Saturday, December 5, 2009

Утаа тортог юугаараа аюултай вэ?

Утаа тортог юугаараа аюултай вэ?
Утаа тортог нь том хотууд болон аж үйлдвэрийн районуудын агаарыг хамгийн их бохирдуулдаг; агаар мандалд агаарын босоо шилжилт хөдөлгөөн тогтонгишиж, зөөлөн салхитай юм уу огт салхигүй үед илүүтэй ажиглагдана. Утаа тортог нь дутуу шатсан бүтээгдэхүүн юм уу химийн үйлдвэрийн хаягдлын хольц бүхий манан маягаар ажиглагдаж болно.
Ийм үзэгдэл нь эрүүл мэндэд ямар нэг хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг. Үл үзэгдэх өөр нэг утаа манан хүний эрүүл мэндэд хавьгүй илүү ноцтой нөлөөлдөг бөгөөд энэ нь агаар мандлын доод давхаргад хуримтлагдсан эхүүн хий, уур болон аэрозолиуд юм.
Том хотын агаар мандалд автомашинаас ялгарсан хий онцгой их байдаг, ингэснээр өдөр бүр олон зуун тонн хорт хольц агаар мандалд очиж, улмаар нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр фотохимийн урвал явагддаг байна. Эдгээр урвалаас олон нь анхны хаягдлаас үлэмж илүү хортой бодисууд үүсгэдэг юм. Ийм утаа тортгийн гол бүрдэл хэсэг нь фотооксидантууд (озон, органик хэт ислүүд, нитрат, нитрит, азотын эсмэг, нүүрс устөрөгч, фенол зэрэг) юм.
Ийм бодисууд физиологийн хүчтэй нөлөө үзүүлдэг учир амьсгалын зам, нүд цочирч, багтрааны болон зүрх-судасны өвчин хурцдаг байна. Их хэмжээтэй утаа тортог удаан хугацаагаар үргэлжилвэл эдгээр өвчнөөр нас барах явдал ихсэх шалтгаан болж болох юм.

No comments:

Post a Comment