Thursday, December 3, 2009

Хүн та гайхамшиг

Би ганцхан. Чи ч бас ганц. Энэ амьдрал мөнх биш. Эргэх орчлонд бид энэ бие, энэ сэтгэл, энэ мэдрэмжээрээ ганцхан удаа амьдарна. Алган дээр минь бороо дусалж байна. Ахин мэдэрсэн ч энэ агшин цорын ганц.
Би чамайг санаж байна... Бие минь оршиж, бодол үргэлжилсэн ч, энэ хором ганцхан.
Хайртай бүхэн минь ганцхан. Нар сар, од мичид, навч цэцэг, уул ус, ургамал амьтан, газар тэнгэр, салхи шуурга, цас бороо, цаг хугацаа ч цорын ганц. Ганцхан учраас хайрлаж, ганцхан учраас нандигнана...    
Одоо зүрхний ертөнц рүү аялцгаая. Тархи ч мөн зүрх цохилоход чухал үүрэгтэй. Ямар хурдтай, секундэд хэдэн удаа цохилох энэ бүхнийг тархи л шийддэг байна. Арьсны үйл ажиллагааг ч тархи удирдана. Хүний бие цельсийн 37 градуст тогтмол байх ёстой. Энэ бүхнийг тархи зохицуулж, байнга тогтвортой байлгадаг.

Арьс

 Арьсыг хэдэн мянга дахин томруулж өсгөгч шилээр харвал яг л хад асга шиг харагдана. Бас жижиг жижиг ангалтай. Үүгээр хөлс гадагшилдаг. Хүний бие дэх ийм нүхүүдийг тоолбол хязгааргүй олон тэгтэй тоо гарах биз. Зөвхөн гарын алганд ямаршуу байдгийг хэлэхэд л хангалттай. Хэд гээч. 65 мянган ийм завсар гарын алганд байдаг гэнэ.

Хэрвээ та халууцвал тархи хөлсний булчинд дохио өгч, хөлс гадагшаа ялгардаг. Хөлс гадагшаа ялгарангуут та сэрүүцэж, хэт халууныг мэдрэх нь багасна. Даарвал эсрэгээр. Арьсны гадаргуу, үс босч арьсны ойролцоо байгаа дулааныг тогтоохыг оролдож эхэлнэ.


Унтаж байхад ч тархи ажилласаар байна. Энэ аппаратны тусламжтайгаар бид унтаж байгаа биеийн тархины үйл ажиллагааг судлахыг оролдсон юм. 128 жижиг холбоос, мэдрэмтгий цэгүүд тархины өчүүхэн бага хөдөлгөөнийг ч андалгүй мэдэрнэ. Та юу ч бодохгүй унтаж байсан ч таны тархи яг л ингэж ажиллах болно. Бид өөрсдөө л мэдэхгүй, бидэнд л хэлдэггүй болохоос бие организм маань зогсолтгүй ажилласаар байдаг. Бидний амьдрал, биеийн бүтэц, хэв маяг бүгд мянга, сая, тэрбум жилийн өмнө ийм л байна гэж хэн нэгэн үл үзэгдэх, үл мэдэгдэх зүйлээр програмчлагдсан байдаг гэж  хэлж болох юм.

Чих

 Хэнгэрэг бол чихэн дотор байрлах маш нимгэн хальс. Хэнгэрэгний цаад талд байгаа эд эрхтэнг тусгай аппаратын тусламжтайгаар л харах боломжтой. Булчин, гавал, тархи. Толгойн дотор талд байрлах жижиг хэмжээтэй гурван яс. Алх, дөш, дөрөө гэж нэрлэдэг. Эд бол бидний бие дэх хамгийн жижигхэн яс юм. Гэхдээ энэ яснууд бидэнд хүний хөгжлийн түүхийг ярьж өгнө.

Хүүхэд эхийн хэвлийд байхад ч толгойн дотор байх чихний яснууд энэ үедээ яг л ээжийнх шигээ хэмжээнд байдаг байна. Энэ бол хэзээ ч томорч өөрчлөгддөггүй яс. Цаг хугацааг есөн сараар урагшлуулъя. Жирэмсний эхний зургаан сард хэвлийд байгаа хүүхэд өсч, хэвийн хэмжээнд хүрэх хугацаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эхний гурван сард л хүүхдийн ерөнхий дүр төрх, хэлбэр, эрхтнүүд бүрэлддэг гэсэн үг.

Бид анхдагчаасаа хэр өөрчлөгдсөн бэ?

 Бид хэдэн сая жилийн өмнө үүсч бий болсон хүн төрөлхтний өвөг дээдэстэй тун төстэй үр хөврөлийг харж байна. Хүн үүссэн байдлыг л судлах гэж бид 6 долоо хоногтой эмбриомыг ингэтэл нь тайлбарлаж байгаа хэрэг. Одоо бүр тодруулж харъя.

Арьсны цаанаас тархи, нурууны яс, гарны цаанаас харагдах нүд. 6 долоо хоногтой үр хөврөлийн нурууны яс бөгтийсөн байгааг та анзаараарай. Яг л сүүл шиг байгаа биз. Хэдэн сая жилийн өмнө сүүл байсныг үгүйсгэх аргагүй. Харин толгойн ард чихний яснууд байгааг харж болно. Сая жилийн өмнө бидний өвөг дээдэс бидэнтэй адилхан дүр төрхтэй байсны нэг жишээ.

 Энэ бол загасны үр хөврөл. Энэ цохилж байгаа нь зүрх. Загасны үр хөврөлийн нурууны яс ч биднийхтэй адил бөхийсөн хэлбэртэй байна. Тэгэхээр олон сая жилийн өмнө бидний өвөг дээдэс нэг байсан байж таарах нь. Загасанд ч бас заламгайнх нь хажууд амьсгалахад хэрэгтэй яс байсныг та анзаарсан биз. Цаг хугацаа өнгөрөхөд хүлээх, гүйцэтгэх үүрэг нь л бага зэрэг өөрчлөгдөцгөөсөн байна.

Бид бүгд өнгөрснөөс бий болсон. Харин яаж гэдгийг мэдэх боломжгүй юм. Яагаад гэвэл өчүүхэн бага хувирал явагдахын тулд хэдэн мянган жил өнгөрдөг учраас.

Францын Пиренейн агуй. Өнгөрснийг эргэн харж өнөөдрийн бий болсон бүхнийг үзэхээр бид энэ агуйг зориуд сөхөж ярихыг хүссэн юм. Өнгөрсөн зууны дундуур, Тулуз хотын номын худалдаачин, Пиренейн агуйд үе үе ирдэг байжээ. Элдэв төрлийн яс, хуучны үлдэгдэл олох гэж. 40 жилийн турш агуйг ухсан гэдэг. 1905 оны 6-р сарын 11-ний өдөр ээлжит ажлаа дуусгаад гэр лүүгээ харьж явжээ. Гэхдээ өдөр бүр явдаг замаараа биш огт өөр зам сонгосон гэдэг. Замдаа олсон зүйл нь 30 мянган жилийн өмнө хүний үлдээсэн гарын мөр. Египетийн пирамидаас 6, Стоунхенжаас 8 дахин ахмад. Энэ мөрийг үлдээсэн хүмүүс чулуун зэвсгийн үед амьдарч байжээ. Мөстөлтийн үе эхлэхэд дулаан орон байр хайж агуйд ирсэн байна. Хамгийн сонирхолтой нь гарын мөрийг агуйн хүний хүүхэд, хүү охиных нь аль нэг нь үлдээсэн байж болзошгүй гэнэ.

Энэ бүхэн 30 мянган жилийн өмнө та бид яг л энэ төрхөөрөө байсан гэж  үзэж болох баталгаа юм. Хэрвээ гарынхаа мөрийг үлдээсэн хүүхдийг өнөөдөр гэртээ авчирч өөрийнхөө үр хүүхэдтэй цуг өсгөвөл ямар ч ялгаагүй яг л адилхан компьютер тоглож, зурагт үзэж, гүйлдэх байсан. Бид хэдэн мянган жилийн турш ингэж бага өөрчлөгдсөн хэрнээ хүн бүр амьдралынхаа турш маш олон янз хувирч өөрчлөгддөг нь хачирхалтай. Бидний бие энэ бүх өөрчлөлтийг хийдэг юм.

Шавьжнаас жишээ авцгаая. Хүүхэлдэй. Ердөө л хоол идэж өөртөө хэрэгтэй хүч чадал хуримтуулах үүрэгтэй. Хувирч өөрчлөгдье гэвэл бас л олон жилийн хүч хөдөлмөр шаардагдах байсан биз. Харин байгаль хүүхэлдэйд өөрийн гэсэн хувирах онцлог өгчээ. Хүүхэлдэй эрвээхий болж хувирч байна. Үүнтэй яг адил бид төрсөн цагаасаа эхлэн хувирч өөрчлөгдөн, хүрээлж буй  орчинтойгоо дасан зохицож эхэлдэг.

Нулимс

 Хамгийн сонирхолтой нэг баримт бол хүн бүх амьдралынхаа турш дунджаар  65 литр буюу нэг сая 850 мянган дусал нулимс унагадаг байна. Нулимсны тухай бид юу мэдэх вэ. Нулимс ойролцоогоор 0.35 грамм жинтэй. Темза мөрний ус шиг л давсархаг. Нүдний ойролцоох булчингууд нулимс үйлдвэрлэгчид. Биднийг уйлахад булчин агшиж, нулимс 6 жижиг нүхээр урсдаг байна. Энэ мөн л зөвхөн хүний онцлог юм.

Дэлхий дээр амьдарч байгаа амьд амьтдаас зөвхөн хүн л өвдсөн, эсвэл сэтгэл санаа тогтворгүй үедээ уйлдаг. Нэг удаадаа 28 дусал нулимс дунджаар унагадаг. 99 хувь нь уснаас тогтдог нулимс сахараас эхлээд 80 төрлийн бодис агуулдаг байна. Энэ их нулимсны хэдэн хувийг бид хүүхэд байхдаа, хэдэн хувийг нь баярлаж, гомдож, айж, сандарч байхдаа унагасан юм бол. Мэдэх аргагүй. Хэдийгээр бид бүгд биологийн амьтан боловч хувь хүн бие хүн гэдгийг мартаж болохгүй.

No comments:

Post a Comment