Thursday, December 3, 2009

Ямарч нөхцөлд аз жаргалыг амсаж сур

Гай юу эсвэл бэлэг үү?
Ганц бие байх нь хувь заяаны гай юу эсвэл бэлэг үү? Ихэнх нь гай гэх байх . Гэвч нэлээдгүй хэсэг нь ганцаардал бол аз жаргалд хүрэх шат гэдэг. Эрх чөлөөтэй хүн байна гэдэг нь маш гайхалтай. Гайхалтай гэдгийг хүлээн зөвшөөрөхөд харамсалтай нь их цаг хугацаа зарцуулагддаг. Ганц бие хүн өөрийгөө өрөвдөн ганц бус удаа үдэшлэгээс ганцаараа ирээд дэрээ тэврэн уйлдаг.
"Би ийм ганцаардмал хэнд ч хэрэггүй амьтан, хэзээ ч..." гээд өөрийгөө өрөвдөн шаналаад байдаг. Иймд яавал дээр вэ? Ингээд бодоод байвал дээд зэргийн сэтгэлийн гутралд орно шүү дээ. Тиймээс ингэж бодох хэрэггүй. "Би нөхөртэй /эхнэртэй/ байсан бол ямар байх байсан бол? Аягүй бол..." гээд хос байхын муу талыг нь сайтар ухан бод. Тэгвэл сэтгэл нэг л их хөнгөрөөд ирнэ дээ.

Үүнд тэнэглэл огт хэрэггүй
Өөрийнхөө амьдралыг хайртай нэгэнтэйгээ хуваалцана гэдэг бол маш их аз жаргал. Гэхдээ хайртай нэгнээ сонгох бас нэг хэцүү. Хамгийн гол нь яг ямар хүн танд хэрэгтэйг сайтар мэдэж байх хэрэгтэй. Сонголттой холбоотой амьдрал дээр тохиолддог нэгэн жишээг хэлье л дээ. Та төрсөн өдрөөрөө нэг гоёлын хувцас авах гээд дэлгүүрт орлоо. Худалдагч таниас" Та яг ямар хувцас авах гээ вэ?" гэхэд та сайн мэдэхгүй байна аа, ямар нэг гоё, тийм дэгжин чанартай юм. Юу ч гэх юм бэ дээ. Би тийм зүйлийг хараад л мэдрэх болно. Ингээд та дэлгүүрээр явж явж гэнэт нэг хувцас хараад "Энэ л надад хэрэгтэй" гэж бодон шүүрэх нь холгүй авчихдаг. Гэтэл гэртээ харьж ч амжаагүй байхад өнөөх хувцас нь сэтгэлд таардаггүй. "Би үүнийг яах гэж авсан юм болоо?" Яг ийм сонголт хосоо олоход тохиолдох нь их байдаг. Тиймээс дахин хэлэхэд яг таг тодорхой хүнээ хай.
Ганц бие хүний жаргалыг амсаад үз
Ганц бие хүний сайн тал нь ч гэх үү нэг зүйл бол харьцангуй биеэ даах чадвар ихтэй байдаг. Байнга хосоор байгаад сурчихсан хүмүүст энэ чадвар маш сул, үргэлжид л тулах түших зүйл эрж хайж байдаг. Тиймээс ганц бие хүмүүс хосоо сонгохдоо ядаж хагас жил ганцаараа амьдарсан нэгэнтэй учирвал зүгээр.
Өөрийгөө голох хэрэггүй
Гадаад төрх бол анхны болзооны чухал нэгж. Гэхдээ царай зүс, тарган туранхайн тухай яриагүй байна. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, өөрийгөө зөв аваад явчихдаг, эсрэг хүйстнийхээ анхаарлыг зан төрх яриагаараа татаж сурах хэрэгтэй. Байгаагаараа байгаа чинь тэр хүнд таалагдахгүй бол таны сонголт зөв байсан уу гэдгийг эргэцүүлэн бодоорой. Гэхдээ юу юугүй анхны болзооны дараа зугтаачихаж болохгүй шүү дээ. Өөр бас нэг чухал зүйл хэлэхэд түүнд өөрийн дутагдалтай талыг бүү ярь. Жишээ нь би жижигхэн хөхтэй /шодоотой/ яаж томруулна гээд хэлчихвэл нөгөө хүний чинь толгойд таныг өөлөх шалтгаан болон аяндаа үүснэ.
Сексийн үед биеэ бүү барь
Эрчүүд эмэгтэйчүүдийн ялгаа үүн дээр л гардаг. Юу нь гэвэл эмэгтэйчүүд сексийн үед нүцгэн байхаас ичдэг. Тэдэнд "Энэ байрлалаар секс хийвэл миний гэдэс унжина даа", "Би дээр нь л гарч болдоггүй юм шүү. Доороос миний хөх шал тэнэг харагдана", "Давсаг хагарлаа, 00 орох гэхээр миний том бөгс муухай харагдах байх даа" гэсэн бодолууд төрдөг. Та үүнтэй санал нэг байна уу? Тэгвэл ийм зүйл бодох хэрэггүй. Секс гэдэг бол хүмүүсийн дотоод сэтгэлийн дор явагддаг. Тэгээд ч та сексийн үед гэдсээ татчихвал үтрээ чинь уян зөөлөн сунаж чадахгүй болно шүү дээ. Энэ тохиолдолд мэдээж тавьж чадахгүйд хүрнэ. Тиймээс өөртөө итгэлтэй тачаангуй бай.

No comments:

Post a Comment