Thursday, December 10, 2009

Цэцгийн хэл

Цэцгэнд дургүй хүн гэж энэ хорвоод үгүй. Ихэнх хүмүүс баглаа цэцгэнд ямар их нууц агуулагддагийг төсөөлөх ч үгүй байгаа. Тиймээс баглаа цэцгийг сонгохдоо маш болгоомжтой хандаарай. XVIII зууны эхээр Шведийн хаан II Карл Перст байхдаа Ази тивээс үүссэн “цэцгийн хэл”-ийг сайтар судласны дүнд Европдоо ирээд дэлгэрүүлжээ.
Тэрбээр “цэцгийн хэл”-ний толь бичгийг энэ зуундаа багтаан олноор хэвлүүлэн гаргасан. Уг толь бичигт цэцэг юу өгүүлдэг, мөн баглаа цэцгийн хослол нь ямар утгыг илэрхийлдэг болохыг дурджээ.
Цэцгийн тоо
Цэцгийг өнгөөр нь бас ямар утга санааг илэрхийлдэгийг нь мэдэж болно. Түүнчлэн баглаа цэцгийн тоо ч олон зүйлийг өгүүлдэг. Тиймээс хүнд цэцэг бэлэглэхдээ нэг, гурав, тав гэсэн сондгой тоогоор өгөх хэрэгтэй. Харин хоёр, дөрөв гэсэн тэгш тоотой цэцгийн баглааг өгдөггүй гэдгийг хүн бүхэн мэдэх биз. Тэгвэл сондгой тоотой цэцэг өгснөөр уг хүндээ амьдралын эрч хүч, хөгийг бэлэглэдэг. Цэцгийн хэлэнд тоо нууцлаг, чанарыг агуулдаг.
1 цэцэг: Чи минь наддаа цорын ганц
3 цэцэг: Чамтайгаа хамт дэлхийг тойрмоор байна
5 цэцэг: Би чамд хайртай
7 цэцэг: Гэрлэх ёслол дээр бэлэглэдэг.
9 цэцэг: Чамайг найзын ёсоор хүндэлдэг.
10 цэцэг: Чиний төлөө ямар нэгэн зүйлийг хийхийг хүсч байна.
11 цэцэг: Чи миний найз
12 цэцэг: Бидэнд хэцүү байгаа ч бүх зүйл сайхан болно.
13 цэцэг: Чамайг үзэн ядаж байна.
14 цэцэг: Чи надад байгаа цорын ганц эрдэнэ
15 цэцэг: Чи миний хүндэтгэлийг хүлээсэн хүн гэсэн санааг илэрхийлдэг.

Цэцгийн өнгө
Цэцгийн өнгө болгон нь өөр өөрийн гэсэн онцлог шинж чанартай.
Цагаан өнгө - Гэнэн цайлган зан
Шар өнгө - Хайр сэтгэлд урвалтыг илтгэдэг
Ягаан өнгө - Хайрыг илтгэдэг
Тод улаан өнгө - Оргилуун хайрыг
Цэнхэр өнгө - Үнэнч байдлыг
Хөх ягаан өнгө - Итгэл, эв эе, нөхөрлөлийг
Хар өнгө - Үхлийг илэрхийлдэг

Цагаан өнгө
Гэрийн хошингор - Намайг санаж яваарай
Сараана - Ариун, энхрий байдлыг
Лиш - Гэнэн томоогүй занг
Хонин нүдэн - Надад үнэнч байгаарай
Сарнай - Чи бид хоёр тэгш эрхтэй
Голт бор - Гэнэн залуу нас
Алтан зул - Би чамд хайргүй

Шар өнгө
Нил - Чи миний аз жаргал
Сарнай - Бөхөж буй хайр, хардалт, итгэл алдрах
Алтан зул - Би чамд хайртай

Ягаан өнгө
Лиш - Чамайг би хүсч байна

Улаан өнгө
Лиш - Ариун дурлал
Сарнай - Бүхнээс илүү чамайг хүсч байна
Алтан зул - Зүүдэндээ чамтайгаа учирдаг эсвэл би чамд хайртай
Намуу - Чи миний алдаа

Цэнхэр өнгө
Цахилдаг - Би чамайг хүндэлдэг
Нил - Би чамд үнэнч
Хөх ягаан голт бор - Чиний энхрийлэлийг хүсч байна
Хар алтан зул - Үзэн ядалт, үхлийг илтгэдэг

Цэцгийн ерөнхий утгын толь бичиг
Хуайс мод - нууцхан хайр, ариун дурлал, ганц бие сайхан бүсгүй
Уулын сарнай - Анхааралтай бай
Алаг нүдэн - Чиний гэмгүй байдал сэтгэлийг минь татаж байна
Гэсэрт - Хайрын бэлгэдэл, тансаг байдлыг илэрхийлдэг.
Цагаан хонин нүдэн - Миний тэвчээрийг бүү шалга
Цагаан даль - Хамгаалалт, хүсэл биелнэ
Хөх ягаан даль - Бахархах, ганцаардлыг илтгэдэг
Усны сараана - Миний сэтгэл оргилж байна
Лиш - Гайхшрал, эмэгтэй хүний хайр дурлал
Цагаан лиш - Энхрий, сайхан, гэмгүй байдал, ариухан дурлал, эмэгтэй хүний азын бэлэг тэмдэг
Шар лиш - Татгалзах, чиний үйлдэл намайг гайхшруулж орхилоо гэсэн санааг илэрхийлдэг.
Улаан лиш - Бахархал эсвэл миний зүрх чамаас болоод өвдөж байна.
Час улаан лиш - Тогтворгүй байдал, олон зан
Ягаан лиш - Чамайг хэзээ ч мартахгүй
Лиш - Тийм, зөвшөөрсөн санааг илтгэдэг.
Судалтай лиш - Үгүй, татгалзах эсвэл чамтай байхыг хүсч байгаа ч харамсалтай нь хамт байж чадахгүй нь
Хэлгий цэцэг - Тэмүүлэл, Аполлонд зориулагдсан цэцэг гэгддэг
Цагаан хэлгий - Гайхалтай, чиний төлөө би залбирна.
Шар хэлгий - Хардалт
Улаан, ягаан хэлгий - Чи надаар тоглож байна
Час улаан хэлгий - Надад харамсалтай байна, уучлаарай
Цэнхэр хэлгий - Тогтвортой байдал
Цахилдаг - Францын бэлгэ тэмдэг, чиний нөхөрлөл надад маш чухал, итгэл, найдвар, ухааныг бэлгэддэг. Эсвэл би эргээд ирнэ гэсэн санааг илэрхийлдэг.
Кактус - Тогтвортой эсвэл халуун дулаан байдлыг илтгэдэг
Май цэцэг - Чи миний амьдралыг чимдэг
Цагаан сараана - Гэмгүй, ариун байдал эсвэл чамтай байх гайхалтай байдаг
Шар сараана - Хуурамч, завхай байдал
Намуу цэцэг - Мөрөөдөл, чи үргэлж зүүдэнд үзэгддэг
Цагаан намуу - Тайвширал
Шар намуу - Эд баялаг, амжилт
Улаан намуу - Тааламжтай, зугаатай байдал
Хонин нүдэн - Гэмгүй, үнэнч дурлал, эсвэл хэзээ ч чамд сэтгэлээ илчлэхгүй
Гамба - Сээтэгнэл, дур булаам байдлыг илэрхийлнэ
Алтан лицэх - Ялалт, өөрийн болгох санаа
Хонин зангуу - Үнэнч дурлал, дурсах эсвэл намайг битгий мартаарай
Хумсан цэцэг - Хатуу ширүүн байдал, зовлон, хардалт
Цахирмаа - Хайр, үзэсгэлэн гоо, сайхан бүсгүй, Хятадын олон хүүхэдтэй болох бэлгэ тэмдэг
Цээнэ - Аз жаргалтай амьдрал, гэрлэлт эсвэл ичимтгий зан
Өргөсгүй сарнай - Анхны харцаар л чамд дурласан
Цагаан сарнай - Би чамд тохирно, нууцлаг байдал
Шар сарнай - Хайргүй болох, хардалт
Улаан сарнай - Хайр эсвэл би чамд хайртай
Ягаан сарнай - Надад итгээч
Улаан хүрэн сарнай - Гашуудал
Цайны өнгөтэй сарнай - Чамайг үргэлж дурсаж явна
Ойн сарнай - Шарх тань аних болно.
Сарнай цэцгийн цоморлиг - Гоо үзэсгэлэн, залуу нас
Цагаан сарнайн цоморлиг - Охин насыг бэлгэддэг
Улаан сарнайн цоморлиг - Ариун, энхрий байдлыг илтгэдэг
Алтан зул цэцэг - Алдар нэр, амжилт
Шар алтан зул - Инээмсэглэл чинь үнэхээр гайхалтай
Улаан алтан зул - Хайраа илчлэх эсвэл Надад итгээч
Нил цэцэг - Даруу байдал
Цагаан нил - Оролдоод үзье
Хөх нил цэцэг - Үнэнч байдал
Нил цэцгийн баглаа - Чиний талаар боддог

No comments:

Post a Comment