Thursday, December 10, 2009

Нүүрний будгийг удаан байлгах арга

Халуун бүгчим орчинд удаан байхад нүүрний будаг /ялангуяа нүд, зовхиний харандаа, тень/ бүдэгрэх урсах нь бий. Иймд үдэшлэг цэнгүүнд очихийн өмнө доорх зөвлөмж таньд тустай.
- Косметик будаг хэрэглэхийн өмнө нүүрэндээ 5 мин орчим чангаруулах үйлчилгээтэй маск /жишээ нь: хүн орхоодой эсвэл коллагентай/ тавь
- Косметик будалтыг удаан байлгахын тулд саванд хийсэн эрдэстэй усаар шүрших
- Крем пудр тавьсаны дараа сальфетка эсвэл нусны алчуур авч 20 см-н зайнаас шүрших. Дараа нь алчуураа нүүрэндээ хөнгөн тавьна.

- Хэрэв та тослог арьстай бол энгэсэг тавьсаны дараа эрдэстэй усыг шууд нүүрлүүгээ шүршиж болно. Ингэх нь нүүрний гялтганалыг бууруулж, нүх сүвийг агшаахад тустай
- Нүүрээ будахын өмнө зовхиндоо пудр тавих шаардлагатай.ингэвэл зовхины тень жигд түрхэгдэж сормуусны будаг илүү өтгөн харагдах болно ингэснээр таны нүүр будалт илүү удаан байх бөгөөд таны нүүрны арьс үргэлж залуу сайхан хэвээрээ байх болно. Мөн та нүүрээ будахдаа байгалийн гаралтай тос болон байнгад байглын гаралтай тосыг хэрэглэвэл нүүрний арьсанд зохимжтой байдаг байна.
Тоос шороо ихтэй өдөр нүүрээ будах хэрэггүй
Нүүрний арьс гадаад орчны бүхий л нөлөөнд автаж цаг уурын нөхцлөөс болж хувирдаг. Өнөөгийн экологийн тэнцвэр алдагдаж, орчин бохирдсон нөхцөлд нүүрний арьсыг арчлах арга хэлбэр ч өөрчлөгдөх нь зүй. Тоос шороо суусан, бохирдсон арьсны цусны эргэлт хямарч барзайж, зэгэл саарал өнгөтэй болно. Иймд арьсыг арчлахад орчны нөхцөл байдлыг харгалзаарай. Тоос шороо хийссэн өдөр нүүрэндээ тос, пудр зузаан тавих нь тохиромжгүй. Эдгээр нь холилдоод сайхан бус харагдуулах төдийгүй арьсыг сүйтгэнэ. Тиймээс хуйсганасан, эвгүй өдөр нүүрэндээ тос, пудр түрхэх хэрэггүй. Нүүрээ арчилж цэвэрлэхэд ч хялбар болно.
Хэрэв нүүрний арьс хөлөрдөг бол зүссэн нимбэг буюу шинэхэн өргөст хэмхээр өдөрт хэд хэдэн удаа түрхвэл ашигтай. Царс, уд модны холтсоор ханд бэлтгэж, хоолны халбагаар нэг цуу нэмээд 1:10-ын харьцаатай усаар шингэлж хэрэглэж болох бөгөөд өглөөд угаана. Нүүр угаах ус давсны хэт их хольцгүй, зөөлөн, цэвэр байх ёстой. Усанд бага зэргийн сода хийж зөөлрүүлж болно. Хатуу усаар угаасны дараа арьс хуурайшиж, хатуурч, цочирч, гуужиж болно. Гоо засалд хэт халуун, хүйтэн усыг ашиглаж болохгүй. Халуун усаар удаан хугацаагаар угаахад арьс хуурайшиж үхмэл болж, тослог, цус нь багасаж, гуужиж эхэлдэг. Иймээс нүүрээ бүлээн, тасалгааны температурын усаар угаах хэрэгтэй.
Будахдаа гэрлээ зөв сонго
Ихэнх монгол эмэгтэйчүүд яарсан эсвэл ядарснаас болоод гадна төрхөө арчлахад цаг нэг их зарцуулдаггүй, гэсэн атлаа өөрийн гоо сайхнаас хумсалсан цагаа гэрээ цэвэрлэх, хоол хийхэд зориулдаг. За яахав, гимнастик дасгал хийх, гоо сайхны салон хэсэх завгүй байж болно, гэхдээ уруулаа будах, ядаж 7 хоногт нэг удаа нүүрэндээ маск тавих зав заавал гаргаж бай. Зарим нэг хүүхэн /угаалгын өрөөнөөс/ усанд ороод гарахдаа ч будаг шунхгүй байж чаддаггүй. Өглөө ажлаас хоцорчих гээд сандарч байхдаа заримдаа бид нэг нүдээ илүү тод будах, үгүй бол уруулын будгаа эрүүндээ наачихсан ажил дээрээ ирдэг. Хамт ажиллагсдын хэн нэг нь хэлсний дараа л анзаардаг. Тэгээд ч яв ягаан хацар, номин хөх өнгийн зовхи өдөр ажил дээр онцгүй харагддаг. Ер нь францчууд “Будаагүй юм шиг харагдахаар буд” гэсэн алтан дүрмийг баримталдаг. Нүүрээ будаж байхад гэрэл маш их үүрэгтэй. Шууд таазнаас туссан хурц гэрэл нүүрний батга зэргийг нуудаг тул тохиромжгүй, доороос гэрэл тусган будах бас онцгүй, нүүрэн дээр сүүдэр тусаад байдаг. Хамгийн тохиромжтой гэрэл бол таны унтлагын эсвэл угаалгын өрөөний толины хоёр талд 25 В гэрэл байрлуулах явдал. Ийм зөөлөн гэрэл таны нүүрний бүх өө сэв болон давуу талыг тодруулан харуулна. Мөн чийдэнгийн гэрэл галоген эсвэл бүдэг байвал зохимжтой, учир нь дараа нарны гэрэлд хэт будсан мэт харагдахгүй сайн талтай.
Үсээ хэрхэн зөв сайхан арчлах бэ?
Эрүүл хүнл урт сайхан үстэй байж чадна. Иймээс эрүүл мэндэдээ анхаар. Эмэгтэйчүүд ялангуяа дааврын системд эмэгтэычүүдийн өвчлөлтэй бол түүнийгээ эмчлүүл. Мөн ходоод гэдэсний өмчин үсэнд нөлөөлдөг гэдгийг санах хэрэгтэй. Сэтгэл санааны байдал цусны даралт багадах зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Үс бүр өөрийн өсөлтийн үетэй энэ нь дундажаар 5 жил үргэлжилдэг, дараа нь үс амарч тэгээд унадаг, оронд нь шинэ үс ургана .
Өдөрт хэдэн арван үс унадаг
Хүний үс сард 1 см ургадаг, тэгэхлээр 5 жилд дээд тал гь 60 см ургана . Гэхдээ үсийг үе үе тайрч байхгүй бол өнгөөө алдаж шингэрдэг . Сард нэг удаа үснийхээ үзүүрээс тайрч байвал зохино . Үсээ хурдан ургууулья гэвэл хоол тэжээлдээ анхаар . Витамин хэрэглээн өдөр бүр мах шувууны мах загас бяслаг аарц идээрэй. Хоолны нүүрс усны хэмжээг багасгадаг . өөрөөр хэлбэл сахар чихэрлэг гурилан юм бүү ид . Талх гоймон жимс ногоо их хэрэглэ . өөх тосны хэмжээг багасга . А Е В С витаминуудыг ихээр хэрэглэ . Желатин заавал хэрэглэ. тэр нь хүний үс арьс хумс үе мөч , мөгөөрөс зэргийг бөх болгодог . Гэхдээ 7 хоногт 1 уутаас илүүг мүү хэрэглэ бөөрний ачаалал нэмэгдэнэ .
Үсээ буцалсан усаар угааж занш.
- Хуурай үстэй бол 1х/х чидунтос , 1 ширхэг өндөгний шар 1ц/х каньяк холтн үсэндээ түрхэн гялгар уутаар хучин 2-3 цаг байлга
- Хэвийн үстэй бол балжингарм, далдуу, халгайгаас тус бүр 1х/х авч буцалга.
- Дээр нь хөх тарианы талх үйрүүлж 15 мин дараа үсэндээ түрх гялгар уутаар хучиж 1- 1,5 цагын дараа зайлна.
- Тослог үстэй бол 2х/х алтанхундага 1х/х царсны холтосыг 1,5 л буцалсан усанд хийн 30 мин болгоод түүгээрээ зайлна.
- Үс ургуулахын тулд дяливсны хатаасан үндсийг 1:10 харьцаатай усанд хольж зөөлөн гал дээр 15 мин буцалгана. 2 -3 цагын дараа шүүж үсээ зайлна.

No comments:

Post a Comment