Thursday, December 3, 2009

Улам сайхан, сэтгэл татам болохын тулд юу хийх вэ?

Та доорх хүснэгтээс өөрийн төрсөн цагийг ордтойгоо харьцуулан хараад хүснэгтэнд байгаа өнгийг мэдэж авна. Тухайн өнгө таарсан хүн хайр дурлалд улам азтай болохын тулд юу хийх ёстойгоо доор байгаа хэсгээс нь уншаарай.






- Та өөртөө зөөлөн, анхаарал халамжтай, эх хүн шиг хандаж бай. Үүнийг хайрт чинь үнэлнэ. Түүний хүүхэд нас, дуртай тоглоом, хөгжилтэй адал явдлуудын нь талаар сонирхож сайн асуу. Энэ нь та хоёрыг улам ойртуулж тэр өөрөө ч мэдэлгүй таныг эхнэр минь болооч гэж гуйх болно.



- Танд харилцаа, яриа их чухал. Та ямар ч үед битгий дуугүй суугаарай. Эс бөгөөс залуу чинь өөрийгөө танд сонирхолгүй байгаа юм байна гэж бодоод яваад өгч мэднэ. Ажил төрөл нь ямар байгааг, сонин хачин юу тохиолдсоныг нь үнэн сэтгэлээсээ сонирхон асууж бай. Хамт нэг тийшээ явахыг санал болго. Хамтдаа явсан аялал чинь та хоёрыг улам ойртуулна.

- Эр хүний зүрхэнд хүрэх замд ходоод нь байдаг гэж үг мэднэ биз дээ? Та залуугаа өөрийнхөө бодож олсон хамгийн амтлаг хоолоор дайл. Тэхдээ уянгалаг зөөлөн хөгжим тавьж, хоолны хэрэглэлдээ нэлээн анхаарал хандуулаарай. Ингэхдээ өөрийгөө ч мартаж болохгүй. Хувцас чинь хааш яаш биш, онцгой, гоёмсог байх хэрэгтэй.

- Өөрийгөө хурц тод бие хүн гэдгээ түүнээс битгий нуу. Байгаагаараа л байж өөрийнхөө бүх л гал цогийг түүнд харуул. өөрийнхөөрөө байхдаа гадаад байдал, илрэлээ жаахан тодотгож өгөх нь зөв. Залуу чинь орчлон хорвоо дээрх бүх зүйлийг мартаад ганцхан чамайг л ширтэж суутал нь ярь. өөрийн хараат бус байдлаа ил гаргахаас бүү ай. Тэр харин ч үүнийг чинь илүү үнэлнэ.

- Та эмзэгхэн бөгөөд оньсого мэт бүсгүй хүн гэдгээ битгий март. Энэ ялдам царайны цаана юу нуугдаж байгаа бол гэж цаадах чинь толгойгоо гашилгаж л байг. Та түүнтэй хуваалцахыг хүсэхгүй байгаа нууцлаг олон юм бий гэдгийг түүнд далдуур ойлгуулж сонирхлыг нь хөдөлгө. Үе үе гадаад төрх, хувцаслалт, үс засалтаа өрчилж бай.

- Яг л өөрийн нь хүн шиг, нийтэч бай. Түүнд бидний хооронд зөвхөн найз нөхдийн л харьцаа бий гэж ойлгуулан аль болох найз нөхдийнхөө дунд байж, хамтын үйл ажиллагаанд оролц. Миний хувьд найз нөхөд гэдэг хамгийн эрхэм дээд зүйл гэж ярь. Тун удалгүй цаадах чинь чамд ухаангүй дурлах болно.

- Өөрийгөө ихэмсэг, эрхэмсэг авч яв. Та амьдралдаа өөрийн гэсэн зорилготой, нэр хүнд, алдарт тэмүүлдэг, тэр талын тодорхой төлөвлөгөө бий гэдгээ хэл. Бүх насаараа гэртээ сууж гал тогоотой хуримлах бодолгүй гэдгээ ойлгуул. Тэгээд ч нөхөртөө ч гэсэн амьдралынхаа өмнө тавьсан зорилго, нэр алдарт хүрэхэд нь бүх талаар тусална гэж ярь.

- Таны гадаад байдал, ер нь буй төрхөнд чинь танихгүй оронд гадаадаас ирсэн ч юм уу, хүнийг татах онцгой, өвөрмөц, дахин давтагдашгүй ямар нэг зүйл байх ёстой. Та олон төрлийн зүйлийг сонирхдог, өргөн цар хүрээтэй үзэл бодлоороо түүнийг тат. Сонирхлыг чинь татаж байгаа зүйлийн талаар асуухаас бүү нэрэлх. Түүнд, танд ямар олон танил, найз нөхөд байдаг, тэд чинь таныг ямар их үнэлж хүндэтгэдэг гэдгийг харуулах хэрэгтэй

- Та өөрийгөө юманд ухаангүй татагддаг гэнэн, тэнэг хүн болохоо харуул. Хэтрүүлж тоглохоос битгий ай. Таны зүрх сэтгэлд ямар их хүсэл, тачаал төрж байдаг юм бэ? гэдгийг мэдэрсэн ч хамаагүй. Таныг хөнгөхөн сээтэгнэл биш, жинхэнэ агуу хайр дурлал л хүлээж байх ёстой гэдгийг түүнд ойлгуул. Тэгээд ч эрчүүдийн 99 хувь нь үйлийн үрээр учрах ёстой бүсгүйтэйгээ л учрах юмсан гэж мөрөөдөж явдаг юм.

- Та хайртыгаа байж л болох хамгийн дээд зэргээр ойлгож мэдрэхийг хичээ. Яг л та өөрөө тэр хүн мэт байхыг оролд. Хэсэг хугацааны дараа цаадах чинь өгүүлбэр эхэлж байхад л чи төгсгөж чаддаг болсон бай. Та түүнийг битгий хуурч, битгий “хульхид”. Түүнд өгсөн амлалтаа заавал биелүүлж бай. Мэдээж өөрийнхөө чадах л зүйлийг амлах хэрэгтэй. Тун удалгүй тэр чамайг өөрт нь ус агаар шиг хэрэгтэй болохыг ойлгоно.

- Даруу зан эмэгтэй хүнийг чимдэг гэж олон эрчүүд боддог. Үгүйдээ л ярьдаг. Тэгээд ч ийм ялдам даруухан бурхан мэт бүсгүй тэр бүр байдаггүй. өөгүй хувцасласан, ойр дотно танил хэнд ч бай, түүн дотроо ялангуяа хайртай залуудаа ямар ч үед туслахад бэлэн ягаахан хацартай ялдам бүсгүй олон эрд таалагдана.

- Сээтэгнэл таны гол зэвсэг. Хайртай залуу чинь ганц хором ч тайван байж чадахгүй байг. Түүнийг бага зэрэг хардуулахад ч гэмгүй. Хэрвээ энэ нь тоглоом шүү дээ гэдгийг мэддэг бол эрчүүдэд хайртай бүсгүй нь ингэж өөрөөр нь болон өрөөлөөр тоглож байхад дуртай. Түүнийг гавъяа байгуулахад нь хөхүүлэн шагна. Та чинь зөвхөн гавъяа байгуулж байж л танаас шан харамж, өглөг үнсэлтийг авах ёстой хатан хаан байхгүй юу.

No comments:

Post a Comment