Thursday, December 3, 2009

Зургаа авахуулахдаа...

Зурагчин юуны ємнє аль болох шинэлэг, сонирхолтой зураг авахыг бодож байгаа нь мэдээж байгаа бєгєєд түүнд энэ хүслийг нь буюу сайн зураг авахад нь та туслах хэрэгтэй.
- Сайн зурагчин хэзээ ч хүмүүсийн хоёр чих нь эгц харагдахаар зураг дардаггүй. Харин бага зэрэг хажуу талаас нь авахыг хичээдэг. Таны зурагчин үүнийг мэдэхгүй бол түүнд нэг сануулахад илүүдэхгүй.
- Толгойгоо бага зэрэг эргүүлэн нєг мєрєє бага зэрэг урагш түрсэн үеийн зураг сайхангарах нь элбэг.

- Гэрэлд гялбан онийхооргүй аятайхан байрлал олон зогсох нь танд ашигтай. Мод, байшингийн сүүдэрт орох, эсвэл хурц гэрлээс єєр тийш харж зогсож болно.
- Нүдээ сайхан гаргахын тулд дээшихнээ харсан нь оновчтой байдаг бєгєєд боломжтой бол єєрийн хувцаслалтай ойролцоо газар олж зогс.
- Олуулаа зургаа авахуулах үед зургийг захаас нь єєлж болзошгүйг санаж гол хавьд зогс. Намхан хүмүүс єндєр хүмүүсээс бага зэрэг зайтай зогсох, эсвэл ар талд нь арай єндєр харагдах газарт зогсох хэрэгтэй.
- Нүдийг тань далдалсан нарны шилээ ав. Бууралттай буюу гэрэлд єнгєє єєрчилдєг шил зүүхээс зайлсхий.
- Эцэст нь хэлэхэд таны зургийг арай бага єнцгєєс авбал илүү аятайхан гарна гэдэгт итгэ.

No comments:

Post a Comment