Thursday, October 22, 2009

“Улаан тууз”-ны учрыг мэдэх үү?

Олны анхаарлыг ДОХ-ын асуудалд хандуулах зорилгоор Франк Мур хэмээх зураач 1991 оны 4-р сард “Улаан тууз”-ыг зурсан түүхтэй юм байна. Тэрээр 17 жилийн туршид ДОХ-ын халдвар тээгч байжээ. Өнөөдөр “Улаан тууз”-ыг дэлхийн ХДХВ/ДОХ-ын асуудалд бие сэтгэл, амьдралаараа холбогдсон, ажил үйлс, бүх чадлаа зориулж яваа хүмүүсийн эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлэг тэмдэг болгон бүх дэлхий даяараа зүүдэг билээ.

  • Энэ бол аюулт өвчнөөр нас барсан олон сая хүүхэд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дурсгал,
  • Энэ бол ДОХ өвчнийг эмчлэх эм болон түүнээс урьдчилан сэргийлэх вакцин удахгүй гараасай гэсэн итгэл найдвар,
  • Энэ бол ХДХВ/ДОХ-той хүмүүсийг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хүнлэг бус хандахын эсрэг эсэргүүцлийн илэрхийлэл,
  • Энэ бол ХДХВ-тэй болон ДОХ-той хүн бүр, тэдний төрөл садан, найз нөхөд, ойр дотны хайртай хүмүүсийн эв нэгдэл, тэмцлийн бэлэг тэмдэг.

No comments:

Post a Comment