Thursday, October 22, 2009

Өлмий дээрээ явахын нууц

Илүү цаг гаргахгүйгээр, зүгээр л явуут замдаа цагаа ашиглан өөрийн гоо сайхандаа анхаарч болох доорх зөвлөгөөг бүсгүй танд шивнэе.


  • Өглөөд хөл нүцгэн цонх руугаа очин, цонхоо онгойлгох явцдаа амьсгаагаа авч өлмийгөө буулгахдаа амьсгаагаа гарга. Шүдээ угааж байхдаа, түүнчлэн үсээ самнаж байхдаа ч өлмий дээрээ зогс. Ер нь өлмий дээрээ явах болон зогсох дасгал нь хөлийг тань галбиржуулж, болцойж таргалахаас сэргийлэх сайн талтай юм.
  • Автобус хүлээж байхдаа ч юм уу, боломж л гарвал гэдсээ сайтар татаад зургаа тоолоод сулла. Энэ нь гэдэс, бэлхүүсийг тань өөхлөхөөс сэргийлнэ.
  • Зөв хэлбэртэй сайхан өгзөгтэй болохын тулд цаг зарахгүйгээр ердөө л өгзөгнийхөө булчинг сайн хөвчилж чангалаад мөн л зургаа тоолоод суллаарай.
  • Шатаар буухдаа юун түрүүнд хөлийнхөө өлмийгөөр дараа нь бүтэн гишгэж буух нь хөлийн тань булчинг хөгжүүлэхэд тустай энгийн аргуудын нэг.
Хаана ч явсан өөрийн биеэ хэрхэн авч яваадаа анхаарлаа байнга хандуулах нь зүйтэй.
Мэдээж дасгал бүр өөр өөрийн гэсэн тодорхой давтамжтайгаар хийгдэх буюу боломжтой бол 5-10 удаад өдөр тутамдаа хийгээд үзэхэд багаахан ч гэсэн нэмэр болох болов уу.

No comments:

Post a Comment