Thursday, October 22, 2009

Та өөрийгөө таньж мэд


Та өөрийгөө таньж мэдэх тусмаа өөрийнхөө чадварын ямар багахан хэсгийг ашиглаж байгаагаа анзааран гайхах болно. Таныг 7-хон алхамд өөрийнхөө авьяас чадвараа олж нээхийг урьж байна. Хүмүүс бид цаг үргэлж бусдын алдааг харахыг, олж мэдэхийг оролддог. Тэгвэл бид бусдыг таньж мэдэхэд зарцуулдаг зүтгэлийнхээ хэр зэрэг хэсгийг нь өөрийнхөө төлөө зарцуулдаг билээ?

Хүнтэй нөхөрсөг байх урлаг


Амьдралд өөрсдийгөө ганцаардмал, бүр орь ганцаар юм шиг төсөөлөх үе олонтаа тохиолддог. Бидний ихэнх нь ямар ч үед найз руугаа утасдаад “Би танайд одоо очлоо” гэж чөлөөтэй хэлж чаддаггүй. Эсвэл танайд өнөө орой хоол идье гэх ч юм уу, ер нь ийм зүйлийг хэлэх нь байтугай төсөөлөх ч үгүй хүмүүс байдаг.

Шалтаглах өвчнөөс салах зам

Амжилтанд хүрэхэд хамгийн их садаа болдог зүйл нь тэр хүн амьдралыг аль талаас нь харж байгаагаас шалтгаална. “Манайх ядуу айл. Тиймээс би хэзээ ч их дээд сургуульд сурч чадахгүй.”, “Би нэгэнт архинд орсон хүн. Одоо гарна гэж яриад яахав дээ, чадахгүй юм чинь.”, “Би энд л төрсөн. Надад явах газар байхгүй. Үхэн үхэтлээ энд л амьдрахаас өөр зам алга”, Миний нүд сохорсон. Ном ч уншиж чадахгүй, юм ч бичиж чадахгүй болсон. Миний амьдрал ингээд дуусдаг юм байжээ.”


“Converse”


Дэлхийн бүх насныхны хамгийн хайртай кэт бол мэдээж “Converse”. Бид энэ удаадаа “Converse All-Stars” кэтний үүслийн талаар танилцуулах болно. “Converse” нь ХХ зуунаас хойш гутал хийсэн АНУ-ын компани юм. Тус компани нь маш олон төрлийн гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Nike” компанийн салбар компани юм байна. Харин дэлхий дахинаа тархсан хамгийн алдартай загвар нь “Chuck Taylor” юм.

Сургаалт үгс

“Улаан тууз”-ны учрыг мэдэх үү?

Олны анхаарлыг ДОХ-ын асуудалд хандуулах зорилгоор Франк Мур хэмээх зураач 1991 оны 4-р сард “Улаан тууз”-ыг зурсан түүхтэй юм байна. Тэрээр 17 жилийн туршид ДОХ-ын халдвар тээгч байжээ. Өнөөдөр “Улаан тууз”-ыг дэлхийн ХДХВ/ДОХ-ын асуудалд бие сэтгэл, амьдралаараа холбогдсон, ажил үйлс, бүх чадлаа зориулж яваа хүмүүсийн эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлэг тэмдэг болгон бүх дэлхий даяараа зүүдэг билээ.

Ертөнцийн хөөрхөнүүд


Найз нөхөд

Хүн сайн сайхан амьдрахад найз нөхөд маш их нөлөөлдөг. Нээрээ л том том мөрөөдөл ярьдаг хүмүүс найзууд, том том юм бүтээчихсэн хүмүүс ихэнхдээ найзууд байдаг. Тиймээс заавал өөдрөг үзэлтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй, цаашид хийх бодит төлөвлөгөөтэй, муу зуршилгүй хүмүүстэй найзалж нөхөрлөх хэрэгтэй. Яагаад гэвэл тэднээс суралцах юм маш их байдаг. Амжилтанд хүрэхийг хүссэн хүн бүр заавал өөрөөсөө дээгүүр орлоготой, амжиргаатай хүнтэй нөхөрлө гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.

Өлмий дээрээ явахын нууц

Илүү цаг гаргахгүйгээр, зүгээр л явуут замдаа цагаа ашиглан өөрийн гоо сайхандаа анхаарч болох доорх зөвлөгөөг бүсгүй танд шивнэе.

Харуусал

Хүний хүүхдийг өмөөрч охиноо аашилахад тань ээжээ
Хүний хүүхдээс дорд үзлээ гэж
Омогшиж байснаа бодохоор ичиж үхэхнээ

Дэрвэж явах хэнзхэн насанд минь
Дэггүй зан хормойг чинь сэмлэнэ гэж хориход
Дэнгийн эрвээхэйтэй жишлээ гэж
Дэвхцэж байсан минь нүднээс гарахгүй юмаа ээжээ

Үсэнд хэрэгтэй топ 5 хүнсний бүтээгдэхүүн

Үс сайхан бол зүс сайхан гэдэг байхаа. Сайхан эрүүл үстэй байхын үндэс нь бидний идэж хэрэглэж байгаа хүнтэй зайлшгүй холбоотой. Мөн үс арчилгааны бүтээгдэхүүн авахдаа орц найрлага дээр нь анхаарлаа хандуулаарай. Сайхан эрүүл үстэй байхын нууц болох үсэнд хэрэгтэй топ 5 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

Эхийн тухай үлгэр

Миний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт.

Нэрийн хуудас хэрэглэх соёл

Аливаа албан уулзалт, гэрээ хэлцэл цаашлаад үдэшлэг, цэнгээн хаана ч байсан биедээ байнга авч явж эрхэлдэг ажил, холбоо барих хаяг гэх мэт өөрийн тухай товч мэдээлэл өгөх шаардлагатай үед цаг хэмнэх зорилгоор ажил хэрэгч хүмүүс нэрийн хуудсыг өргөнөөр ашигладаг. Нэрийн хуудсыг уулзсан танилцсан хэн бүхэнд өгдөггүй. Цаашид ажил хэргийн холбоо тогтоохыг хүсэж сонирхсон хүндээ энэ бодролынхоо илэрхийлэл болгон өгдөг.

Нойргүйдэлд самар тустай...

Шөнө нойр муутай хоносноос өдөр нь ядарч, ажиллах эрч хүч буурахаас гадна биеийн дархлаанд сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэхгүй хүн гэж үгүй биз. Бидний бие махбодод өдөрт 1.2-2.5 мг зэс шаардлагатай байдаг учраас зэсээр баялаг хоол хүнс хэрэглэх нь дээрх эрсдлийг багасгах давуу талтай гэнэ.

Амьдралын үнэ цэнэ гэж юу вэ?

Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв.

Та юу зүүдэлсэн бэ?

Бөгж - Хань ижилтэй болно

Тарвас зүүдлэвэл гуниглах
Мөөг зүүдлэвэл таагүй явдал тохионо
Ногоон мод зүүдлэвэл хүнд сэтгэлтэй болно
Цоортой сонгино зүүдлэвэл уйлна


Би чамд...

Бороо ороход чи минь ирдэг
Бороо биш болорын талст шиг санагдана
Хан тэнгэр бидэн хоёрыг уулзуулах гэж
Хайрын бороо зөөлөн салхи илгээдэг


Жирийн нэг төмс ходоод гэдэсний хамгийн сайн эм





Мэргэжлийн сайн тогооч төмсөөр 999 төрлийн хоол хийж чаддаг гэнэ. Өмнөд африкаас гаралтай энэ ногоонд С, B, B6, PP, K зэрэг амин дэм агуулагдаж байдаг. Энэ нь цусны даралт хэлбэлзэх, толгой өвдөх, бамбай булчирхай томрох гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн анагаах нөлөө үзүүлдэг. Та өдөрт 300 гр төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн C аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75% -ийг авна. Харин 400 гр төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Шинэ ургацын төмсөнд С аминдэм 25 мг% байдаг бол өвлийн төмс, эмвэл 2 сар хадгалсан төмсөнд энэ хэмжээ 12мг% хүртэл буурсан байдаг аж.

Monday, October 19, 2009

hey!~_~