Thursday, December 10, 2009

Хаалга руу нуруугаа харуулж битгий суу

Фэн-шүйг бий болгох нь таны амьдралд ашиг тустай гэдгийг бүү мартаарай. Хэрэв та өөрийнхөө фен-шүйг бий болгоё гэвэл доорх зөвлөмжийг анхаарна уу.

- Дөрвөн талтай багана руу харж суухаас зайлсхий. Баганын өнцөг, ирмэг танд сөрөг нөлөө үзүүлнэ.
- Баганын дөрвөн талыг толиор бүрж муу энергийг зайлуулж болно.
- Таны байнга суудаг ширээ хаалганаас хол байвал нэн сайн.
- Урт хонгилын төгсгөлд байдаг өрөө муу нөлөөтэйг мартаж болохгүй.
- Хаалга, шат, бие засах өрөө рүү харж суухаа.с зайлсхий. Энэ нь өсч дэвжихэд муугаар нөлөөлдөг.
- Хаалга руу нуруугаа харуулж битгий суу.
- Булан руу харж суух ч сайн ур дун авчирахгүй.
- Ширээн дээрээ цаас, хог новш битгий хөглөрүүл.
- Ханын тавилга, ширээний хурц ирмэг рүү харж битгий суу.
- Албан тасалгаандаа таримал цэцэг олныг байлгах хэрэггүй.
- Хурц үзүүртэй зүйлсийг нүдэн дээрээ ил байлгахаас аль болох зайлсхий.
- Хурц энергийг удаашруулж, тогтвортой, амгалан тайван орчныг бий болгоё гэвэл эргэлдсэн, мушгиа хзлбэртэй зүйлс тус болно.
- Энэ нь янз бүрийн хээ угалз, засал чимэглэлийн элементүүдэд ч хамаатай.
- Янз бүрийн албан уулзалт, гэрээ хэлэлцээрт оролцохдоо ширээ өнцөгдөж битгий суу.
- Удирдах албан тушаалын хүнтэй ярилцахдаа ширээ өнцөгдөж суувал уулзалт амжилтгүй болно гэдгийг ямагт санаж яваарай.
- Чухал яриа хэлэлцээрйн үед нуруугаа хаалга руу харуулах, эсвэл хаалга руу харж суухаас зайлсхий.
- Ажлын өрөөндөө цэцэг тавих гэж байгаа бол ширээнийхээ зүүн талд байрлуул.
- Ажлынхаа өрөөнд үхсэн цэцэг хэзээ ч бүү байлгаарай.
- Хэрэв хамт олонтойгоо эв найртай байхыг хүсч байгаа бол ширээний баруун урд буланд ямар нэг мөлгөр, бөөрөнхий эд зүйл тавиарай.
- Ажлынхаа ширээг болж өгвөл элдэв юм хөглөрүүлэхгүй, цэгцтэй байлгахыг хичээгээрэй.

No comments:

Post a Comment