Thursday, December 3, 2009

Бөгж зүүхэд учир бий

Бөгж зүүх нь гайхуулахын тулд бус билэгдлийг агуулдаг аж.
- Гэр бүлтэй хүмүүс ихэвчлэн ядам хуруундаа бөгж эүүдэг. Эрэгтэй нь зүүн гарын ядам хуруунд бөгжөө зүүдэг байхад эхнэр нь баруун гарын ядам хуруундаа бөлзөгөө зүүнэ.
- Хэрвээ бэлэвсэрсэн аваас эрэгтэй нь баруун гарын, эмэгтэй нь зүүн гэрын ядам хуруунд сольж эүүдэг болсноор нөхөр ханьтай үгүйг шинжин мэддэг байжээ.

Мөн монголчууд эрхий чигчий хуруундаа бэлэгдлийн эорилгоор бөгж зүүдэг ёсон бий.
- Барүүн гарынхаа эрхий хуруунд амтай бөгж зүүсэн бол зүүн гарынхаа чигчий хуруунд битүү бөгж заавал зүүдэг. Энэ нь чухам ямар утга учир бэлэгдэлтэй юм бэ гэвэл зөв гараар орсон эд баялгаа тогтоон хураах бэлэгдлийг агуулдаг байна
- Хэрвэз зүүн гарын чигчийд задгай бөгж зүүвэл эд буян тогтохгүй гарч явдаг гэж үздэг ажээ. Энэ нь хоосрохын шинж болох тул заавал битүү бөгжийг чигчийндээ эүүдэг юм байна.

No comments:

Post a Comment